Хайр уу? мөнгө үү? (Үргэлжилэл)
Урнаа захирлыгаа удаан ширтэн хэвтжээ.Архи нь жаахан гараад сэрэнгүүтээ л түүнийг эзэмдэхийг хүлээж байлаа.Гэвч захирал нь даанч тайван , бөх нойрсох аж.
"Хайр уу? мөнгө үү? (Үргэлжилэл)" цааш унших »
Хайр уу? мөнгө үү?
       Хаврын урьхан салхи үе үе үлээн Урнаагийн задгайлж тавьсан үсээр наадна.Энэ жил төгсөх курсийн оюутан тэрбээр орчин тойрноо анзаарахгүй ном уншин цэцэрлэгийн сандал дээр сууна.Утас нь дугаран зурвас иржээ."өнөө орой манайхан цуглаж бүжиглэнэ гэж байна.Чи ирэх үү? " Урнаа "очилгүй яах вэ? хаана? хэзээ? " гэж хариу бичээд бас номоо уншин суулаа.
"Хайр уу? мөнгө үү?" цааш унших »
Тэнэгийн жаргалан (ёгт өгүүллэг)
      Нэгэн алс хээрийн бөглүү тосгонд ах дүү хоёр амьдран суудаг байжээ.Эхээс гажууд төрсөн 2 хүү эсэн мэнд өсөн бойжсон ч эрхийн тэнэг гээч өвчин тусчээ.Эх нь ах дүү хоёрыг он дараалан гаргасан болохоор ахыг нь ардаа үүрэн дүүг нь элгэндээ тэврэн хүн болгожээ.
"Тэнэгийн жаргалан (ёгт өгүүллэг)" цааш унших »
100 дахь бичлэг буюу уншигчиддаа зориулав


Зургийг өгсөн эртний найз Хадаадаа баярлалаа.
зураг дээр:

"100 дахь бичлэг буюу уншигчиддаа зориулав" цааш унших »
Харийн бэр (төгсгөл)
         Сөүлд ирэнгүүтээ зурагтаар харж байсан Монгол таунийг олоод очжээ.Монголчууд буудаг хямдхан буудал олж буужээ.Эргэн тойрон Монгол хүмүүс байгаад сэтгэл санаа нь уужираад түр зуурхан ч гэсэн аз жаргал эрх чөлөө гэгчийг мэдэрч байлаа.
"Харийн бэр (төгсгөл)" цааш унших »
Харийн бэр (10)
Ээж дээрээ хурдхан яваад очмоор санагдав.Туул төрсөн өдөртөө зориулаарай гэсэн мөнгөө бас бус мөнгөтэй нийлүүлээд үрэлгүйгээр дэлгүүрээс хоосон буцжээ.
"Харийн бэр (10)" цааш унших »
Харийн бэр (9)
       Туул энэ үест хүний хүн, шал өөр орны хүнийг эхээ болсонд сэтгэлээр унаагүй хүүг хараад өрөвдөх баярлах сэтгэл төржээ.Хүү байн байн эргэн харан гүйнэ.Туул гүйцэхээр алхаагаа хурдасгаснаа , улмаар гүйж эхлэжээ.Тэд  ийнхүү  уралдсаар гэрийн ойр ирээд Туул бууж оглоо гээд зогсжээ.
"Харийн бэр (9)" цааш унших »
Харийн бэр (8)
Туул би ээждээ ингэж мөргөж байлуу хэмээн бодож амжив.Усыг нь уувал ёсыг нь дагах болж дээ ч гэж боджээ.
    Эдний ёсоор бол хурим хийсний дараа эцэг эхдээ ингэж мөргөдөг юм байж, Туул нөхрөөсөө "яагаад 2 удаа мөргөж байгаан манайд бол Монголын ёс 3 гээд бүх юмаа  3 удаа хийдэг " гэтэл нөхөр нь  "нас барсан хүнд 3 удаа мөргөдөг юм" гэжээ.

"Харийн бэр (8)" цааш унших »
Харийн бэр (7)
     Онгоцонд суусан хойноо ч сэтгэл нь догдолсонгүй нэг л гунигтай байлаа.Цээжин дотор нь нэг бөөн хар юм тээглээд , чангаар уйлмаар байвч олон хүмүүсийн дунд чадахгүй хий л цонхоор гөлрөн суулаа.Тун удалгүй онгоц шатаа хураан нисэхэд бэлдлээ.Туул удаан хугацаанд ээжийгээ харахгүй гэж бодохоор л нүднээс нь нулимс дуслаад байв.Онгоц хүчээ аван агаарт дэгдлээ.Туул Улаанбаатар минь баяртай , ээж минь баяртай сайн сууж байгаарай гэж амандаа шивнэжээ.
"Харийн бэр (7)" цааш унших »
Харийн бэр (6)
       Туул өдий хүртэл наслахдаа мөнгийг тийм чухалд үзэж байсангүй.Гэтэл одоо чухам тэр чухал биш гэж боддог зүйлийнхээ төлөө өөрийгөө зориулах хэрэгтэй болсоноо ухаарлаа.Хэдэн өдөр бодох хугацаа өгнө үү? гэж хэлээд тэндээс гарахдаа мөнгө өгөх хугацаа нь тун ойрхон бий гэдгийг бодож байлаа.
"Харийн бэр (6)" цааш унших »
Харийн бэр (5)
       Маргааш нь ажилдаа гараад явлаа. Буудал дээр автобус хүлээн зогсохдоо санаадгүй сонин гарчиглатал өнөөх сонин нүдэнд нь тусжээ.Туул сонинг худалдан аваад автобусанд суумагцаа дэлгэн үзэх үед зүрх нь маш хүчтэй цохилж байлаа.Гэтэл яг түүний хэлсэнээр "Их мөнгө зээлдүүлэх хүнтэй дотно танилцана" гэсэн зар нүдэнд нь тусах нь тэр.Туулын нүүр чихээ хүртэл улайн хажуу талын хүмүүс хараад байх шиг санагдахаар нь сонингоо бушуухан хумиад цүнхэлж орхив.
"Харийн бэр (5)" цааш унших »
Харийн бэр (4)
         Hэг л гоё халуун наранд биеэ шараад сууж байтал гэнэт хүйтэн салхи үлээгээд хатгаа туссан мэт цээжээр нь хатгуулав.Улам даараад цээжээр нь хөндүүрлэхэд ам нь бас цангаад , эргэн тойронд нь зөндөө хүмүүс гүйлдээд тоглоод л Туул тэдэнд юм хэлсэн ч хэн ч түүнийг сонссонгүй.Гэнэт хэн нэгэн хүйтэн гараараа түүний гарнаас барьж буйг мэдрэв.Туул хэн гэдгийг харах гэсээр нүдээ нээжээ.
"Харийн бэр (4)" цааш унших »
Харийн бэр (3)
Туул тэднийхээс гарангуутаа явган хүний  замаар уйлаад л гүйгээд байв.Гэтэл түүний ойролцоо нэг машин ирээд чагнаалдав.Нулимстай нүдээрээ эргэн хартал танил ахын такси байлаа.Туул хараагүй царайлан алхаад л байв.Такси түүний урдхан гүйцэж ирээд  зогсов.Туул машинд суухаас өөр арга байсангүй.Танил ах нь юу ч асуусангүй гэрийнх нь гадаа хүргэж ирэв.
"Харийн бэр (3)" цааш унших »
Харийн бэр (2)
  Туул хэсэг сууснаа гэнэт санан Оргилын утасруу залгатал: "Уучлаарай таны залгасан дугаар хэрэглэгчийн хүсэлтээр түр салгагдсан байна.Та дараа дахин залгана уу"
Туул бодоод бодоод учирыг нь олсонгүй.Ирчихээд зориуд надад хэлэхгүй гэнэтийн бэлэг барих гэж байгаан болов уу? Ямартай ч ирсэн бол маргааш хурдхан уулзъя гэж бодоод унтахаар хэвтэв.

"Харийн бэр (2)" цааш унших »
Харийн бэр (1)
        Туул босч цайгаа уугаач ээ! Ажилдаа явахгүй юм уу? хоцорлоо гэх ээжийнхээ дуунаар сэрлээ.Өнөөдөр жаахан унтмаар байнаа гээд хөнжилөө толгой дээгүүрээ бүтээснээ ажилдаа хоцорч орох болгонд тулгардаг орлогч даргын харц, чи энэ байдлаараа удахгүй халагдах вий гэсэн нягтлан авгайн үг санаанд нь орон ухасхийн бослоо.Цаг аль хэдийн  долоо болжээ.Усанд ороод нүүрээ будсаар байтал амжихгүй нь ээ гэж үглэсээр усны өрөөрүү гүйв.Толгойгоо л угааж амжаад толинд харах зуураа:
"Харийн бэр (1)" цааш унших »
Гадаадад ажилладаг хүмүүстээ зориулав
     Сая нэг нэвтрүүлэг үзлээ.Хятадад амьдардаг хэрнээ Солонгос тв үздэг юм л даа.
Нэвтрүүлэг эхлэнгүүт Солонгост байдаг Монгол таун , Хятад таун гарч байна.Тэгсэн мөнгөн карго(мөнгө гуйвуулдаг үйлчилгээ) явуулдаг жижигхэн түүц шиг юмны гадаа хүмүүс очерлоод зогсож байхын.Нэгэн Шри Ланка залуугаас хэдэн төгрөг явуулж байгаан гэсэн "1 сая 500 мянган вон"  шинэ жилийн баярын сэтгэгдэл ямар байна ?
гэтэл " гэрлүүгээ мөнгө явуулж байгаа болохоор их баяртай байна "... нээрээ л их баяртай инээнэ.Тэрээр их завгүй ажилаасаа түр чөлөө гуйгаад гарч ирсэн одоо буцаад явлаа гэсээр одов.

"Гадаадад ажилладаг хүмүүстээ зориулав" цааш унших »
Номад найзтай мэтгэлцэхүй
Эх нутагийн минь хөгжил....
Сайн байцгаана уу. Юуны өмнө та бүгдэд энэ өдрийн мэнд хүргэе. Өчигдөр хоёр найзтайгаа элдвийг хүүрнэн жоол пиво уун суулаа. Баасан гариг болоод ч тэрүү хүмүүс нэлээн сууж байгаа харагдлаа. Зиа энэ ч яахав өчигдөр ярьсан яриа болон бодсон бодролоо та нартайгаа хуваалцмаар санагдаад ийнхүү үг үсэг холбон суугаа минь энэ. Монгол орныхоо хөгжил дэвшилд санаа зовнидоггүй залуу хүн гэж үгүй байх. Эх болсон өлгий нутгаа бусдын дайтай хөгжил дэвшилд хүрээсэй гэж бид бүгд бодож, найдаж, тэр ч бүү хэл уурлаж, бухимдаж, инээж хүртэл үзсэн байх. Тэдгээр хүмүүсийн нэг нь би бээр болно. Хэдэн лааз пиво уунгаа найз нартайгаа элдвийг хүүрнэн янз бүрийн санаа оноогоо хуваалцан  суух нь сайхан энерги хуримтлуулсан мэт л болдог. Эрчүүд болсон хойно янз бүрийн тэр дундаа улс төр, амьдрал ахуй, бизнес гээд ярихгүй юм байхгүй. Монгол орноо хөгжүүлэхэд түлхэц болох зарим нэгэн БОЛОМЖТОЙ зүйлүүдийн талаар та нартай хуваалцая.

"Номад найзтай мэтгэлцэхүй" цааш унших »
Монголд байхгүй мэргэжил
      Гадагш дотогш явж ганц хоёр улсаар дамжих үед  тэдгээр улсын хөгжилийг байнга мэдэрч өөрийн улстайгаа харьцуулж явдаг болсон.Бусад хүмүүс ч гэсэн тэгдэг биз ээ.Ер нь улс орныхоо хөгжилийн ялгаа ядуу буурайг мэдрэхийг хүсэхгүй байсанч өөрийн эрхгүй  мэдрэгддэг болохоор яалтай ч билээ.
"Монголд байхгүй мэргэжил" цааш унших »
Ааваa !!! надад хайртай гэж хэлээч
   Сайнаа энэ эмнэлэгт шилжиж ирсэнээр удаагүй байлаа.Царайлаг өндөр нуруутай түүнд эмнэлгийн эмэгтэй эмч ,сувилагч нар талтай байдагийг тэр мэднэ.
   Хүнд мэс засалын дараа гэртээ харихад угтах сайхан эхнэр хүүхдүүд түүнд цөм байгаа.Гэтэл ойрноос туслах сувилагч охинтойгоо дотносох болов.Эхэндээ мэс заслын дараа хамт кофе уун ярьж суудаг байснаа сүүлдээ бүүр дотносов.Орой үдшийн цагаар энд тэнд уулзан болздог болжээ.

"Ааваa !!! надад хайртай гэж хэлээч" цааш унших »
Учирах л ёстой байж ( төгсгөл)
Нисэхийн хурдны замаар бид чив чимээгүй явж байлаа.Тэр надаас :
    - хятад хэлийг хэзээ хаана сурсан бэ ? би
    - 2 жилийн хэлний академ төгссөн.Төгсөөд буцах замдаа л чантай дайралдан шүү дээ.
    - тэгвэл чи бид 2 зүгээр нэг дайралдаагүй байх нь ажил хийх сонирхолтой бол манай компанид орчуулагчийн орон тоо байгаа.Би
    - би орчуулагч төдийхөн биш,эзэмшсэн мэргэжил бий тэрүүгээрээ ажиллана.За яахав лам олдохгүй бол буцахдаа зална гэгчээр ажил олдохгүй бол чамд хандъя гэлээ.

"Учирах л ёстой байж ( төгсгөл)" цааш унших »
(Нийт: 83)
 




Powered by