Харийн бэр (1)
        Туул босч цайгаа уугаач ээ! Ажилдаа явахгүй юм уу? хоцорлоо гэх ээжийнхээ дуунаар сэрлээ.Өнөөдөр жаахан унтмаар байнаа гээд хөнжилөө толгой дээгүүрээ бүтээснээ ажилдаа хоцорч орох болгонд тулгардаг орлогч даргын харц, чи энэ байдлаараа удахгүй халагдах вий гэсэн нягтлан авгайн үг санаанд нь орон ухасхийн бослоо.Цаг аль хэдийн  долоо болжээ.Усанд ороод нүүрээ будсаар байтал амжихгүй нь ээ гэж үглэсээр усны өрөөрүү гүйв.Толгойгоо л угааж амжаад толинд харах зуураа:
      - Туул минь дээ ойрд яагаад л царай алдаад байна даа.Энэ арьсны байж байгааг.Бүгд чамаас л болж байгаан чи хурдан ирвэл би юу гэж ингэж царай дарах вэ дээ?! чамайг санаж бэтгэрсээр муухай авгай болсон хойно л ирэх гээ юү? гээд толины дээр наалттай залуугийн зурагруу чичсэнээ инээмсэглэн :
      - Хурдан ир мэд үү гээд будагтай уруулаараа зурган дээр  үнсээд  гадуур хувцсаа аван үүдрүү алхав.Ээжийнх нь:
      - Бас л цайгаа уухгүй явлаа.Шөнө эртхэн унтахад яадаг байна аа.Найз нөхөдтэй уулзаж болно,ууж идэж наргиж ханадаггүй юм уу? гэх үглээ орцны том хаалга тас хийх дуугаар төгсгөл болов.
       Гараад зогсоолруу харайтал таксины халтуур хийдэг танил ах нар ярайн зогсоно.Туул тэдний зүг толгой дохин мэндлээд хамгийн эхний машинд орж суулаа.
       -Өнөөдөр эрт гарч ирэх шив гэсээр өвгөн жолооч машинаа асаав.Туул:
       - Бас л хоцрох нь арван тавхан минут шүү амжуулаарай.Өвөө сурмаг гэгч нь сүлжсээр Туулын ажилладаг худалдааны төвийн үүдэнд ирлээ.Туул нэгэн дээд сургуулийн худалдааны менежмэнтийн анги төгсгөөд энд ажилд орсоноос хойш даруй нэг жил өнгөрчээ.Түүний найз залуу Оргил нь нэг  ангийг төгсгөөд нэгэн худалдааны компанид ажилд ороод удалгүй Сингапур улсруу мэргэжил дээшлүүлэх курст суухаар явжээ.Ингээд нэг жилийн турш найз залуугаа санан байнга е-майл бичэх боловч түүнээс нь маш товчхон үгтэй захиа хааяа нэг ирдэг байв.
       Ажилын хувцсаа сольж өмсөөд шинэ ирсэн бараагаа шалгахаар агуулахруу явжээ.Замд нь ачаа зөөгч хэдэн залуус дайралдаад ямар эрт ирээ вэ энэ Туул мөн үү гээд л түүнийг цаашлуулна.Нярав хүүхэн  өнөөдөр их сайхан ааштай байгаа нь илт инээмсэглэнэ.Нярвынхаа сайхан ааштай царайг хараад Туул санаа амрав.Үдийн цайны дараа сая нэг ажилаа цэ
гцэлж дуусгаад өрөөндөө орон майл-ээ шалгатал Оргилоос нь бас л хариу алга.
       Өнөөдөр эртхэн харьж ээждээ хоол хийж өгье байз гэж бодоод шинэхэн мах , ногоо зэрэг худалдаж аваад гэрийн зүг хөдлөтөл утас нь дугарав.Найз Ундараа нь байлаа.
       -Байна уу байна.Юу байнаа ойрд яагаад залгахгүй байгаан?: Ундараа
       - Хүүе Оргил хэзээ ирээ вэ ? улам гоё болцон байна лээ тиймээ , миний найз ч одоо нар нь гараа биз дээ?,....
       - Юу Оргил ирээгүй байгаа ш дээ. Хаана харсын , хэ хэ хэ миний найз хүн андууржээ.
       - Үгүй би их ойрхоноос харсан даа.Өнөө өглөө миний хажуугаар нэг жийптэй залуу шүргэх шахам дайраад өнгөрөхөөр нь шарандаа гүйцэж очоод хараах гэтэл Оргил байхаар нь юм хэлээгүй.Их ойроос харсан
       -Миний найз хараа муутайгаа мартаа юу? за за дараа яриарай найз нь одоо автобусанд суулаа.Замдаа Туул найзынхаа ярьсаныг бодоод инээд нь хүрэв.
Гэртээ ирээд хаалгаа нээн ээжээ би ирлээ.Охин нь сайхан бууз хийж өгнөө.Ээж нь :
       -Хуурга хийх гээд бэлдчихсээн , маргааш хийгээрэй.Миний охин хоолоо идээд эртхэн унтаж амар.Туул айлын ганц охин аав нь өнгөрснөөс  хойш ингээд хоёулахнаа амьдарч байгаа билээ. Ээжийнхээ хийсэн хоолыг идээд ,  жаал юм ярьж зурагт үзэж сууснаа унтахаар өрөөндөө ирээд Ундараагийн хэлснийг санаад инээд нь хүрэв.
       Орондоо ороод унтах гэтэл нойр нь хүрэхгүй байв.Нээрээ Оргилоос ойрд яагаад захиа ирэхгүй байгаан бол? гэж бодсоноо утсаа аван Оргилын ээжрүү залгажээ.
       -Сайн сайн уу охин минь Оргил та хоёр гадуур явж байна уу? ээж нь сайхан банштай шөл бэлдсэн, хамт ирээд
идээд яв. Байна уу ? Туул хэсэг зуур гайхан чимээгүй болсноо сэхээ аван:
       - Аан бид гадаа хоол идсээн Оргил ингэсгээд гэртээ очино.
       - Аан тэгвэл яарах юу байх вэ? Хамт жүжиг ший байвал үзээрэй.За миний охин ээж нь эхлээд унтлаа Оргилдоо хэлээрэй яаралгүй ирээрэй гэж...Утас тасран дүүд дүүд хэмээн дугаравч Туул сонссоор л ....
                       (дараагийн дугаарт үргэлжилнэ)

Сэтгэгдэлүүд:

1. proxymn (зочин) | 2008-01-04 17:43:37
Оргил одоо яах гээд байнаа. Ирсэнээ ч хэлэхгүй, цааш юу болохыг тэсэн ядав.
2. Armani (зочин) | 2008-01-04 18:20:00
Ee 1 dor boodchihiin bh gej bodlooshd. Odoo untaj chadahgui ee, Yaanaa ?
Hvnii tolgoi gej yaj ingej setgedeg bnaa.
3. Мөөг | 2008-01-04 18:59:04
хурдан үргэлжлэлийг нь оруулаарай
4. huhtolbot | 2008-01-04 20:56:38
Eegli өрнөл нь хөөрхөн явж байна шүү, явуулаад байгаарай.
5. ser (зочин) | 2008-01-05 01:53:17
Eej ni saixan banshtai shul irsen...
daxiad unsharai.
6. proxymn | 2008-01-05 12:50:28
ser гэдэг нөхөр өөрөө сэрвэл яасан юм бэ. сээтэн хаяаад байгаа юмуу ? сэтгэл чинь дандаа үсгийн алдаатай байдаг юмуу ?
7. ser (зочин) | 2008-01-05 17:48:08
Tiim ee eegli mini ene udaa xarin useg bish ugiin aldaa xaragdchixlaa, unshii gexeer l garaad irex yum bna shu de, yax bsan yum nudee aniad unshix u.
8. mon_rose | 2008-01-05 18:05:13
yaadag monid ve ter zaluu ni. Za urgeljlelee hurdan bicheerei.
9. Sugi2005 | 2008-01-06 00:21:27
Ямар сонин программ бэ. Ашиглахад амар ч юм шиг, бас доор нь дүрмийг нь биччихжээ. Харин тэмдэглэж байгаад алдаа засаж болдоггүй юм байна.
10. Sugi2005 | 2008-01-06 00:22:24
Энэ зохиолын үргэлжлэлийг ч гэсэн хүлээж байна шүү.
11. sunder (зочин) | 2008-01-06 08:47:49
дараагийх нэ хэзээ гардаг бол оргил ч хулих амитан байх даа хүлээж л байя даа
12. wishes | 2008-01-06 12:09:59
hehe, liked me
13. eegli | 2008-01-07 10:31:32
Sugi2005 aa ene programm zovhon shuud krilleer bichihed ashiglaj bolnoo.chinii yariad bgaa programm horvuulegch programm monuu? tiim bol banjigt bii sh dee.horvuulegch yariad baih shig bna tiimuu?

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.
 




Powered by