Харийн бэр (2)
  Туул хэсэг сууснаа гэнэт санан Оргилын утасруу залгатал: "Уучлаарай таны залгасан дугаар хэрэглэгчийн хүсэлтээр түр салгагдсан байна.Та дараа дахин залгана уу"
Туул бодоод бодоод учирыг нь олсонгүй.Ирчихээд зориуд надад хэлэхгүй гэнэтийн бэлэг барих гэж байгаан болов уу? Ямартай ч ирсэн бол маргааш хурдхан уулзъя гэж бодоод унтахаар хэвтэв.

       Өглөө нь маш эртлэн босоод гоёж гоодоод  цайгаа уух зуураа:
      - Ээжээ Оргил ирсэн гэнээ.Өнөөдөр оройтох байх ,сайхан бууз хийгээрэй бид хоёр ирж иднэ шүү.
      - Ашгүй дээ Оргил хүү минь ирээ юү? Хүний газар их юм сурах нь сайхан
ч гэр орноо их санаа байлгүй дээ.Орой ээж нь хүлээж байя.
       Туул гарангуутаа таксинд суунгаа ажилруугаа утасдан өглөө ажил гарчихлаа жаахан хоцорч очъё хэмээн зөвшөөрөл аваад Оргилын ажилладаг компаний зүг явав.Олон хүмүүс хөлхсөн том танхимын заалаар орон цахилгаан шатны зүг алхтал жижүүр эрэгтэй араас нь хүрч ирээд :
      - Хэнтэй уулзах гэж байгаан ,уулзалтын цаг авсан уу?  Туул :
      - Цаг авдаг болсон юм уу? Урьд нь зүгээр дээшээ яваад уулздаг байсан юмсан.Маркетингийн ажилтан Оргилтой уулзах гэсэн юм.Жижүүр:
      -  Манайд тийм хүн байхгүй гэтэл лифтний дэргэд зогсох нэг залуу:
     Дэд захирал Оргилыг хэлж байгаа байлгүй дээ.Албан тушаал дэвшээд тун удаагүй байгаа шүү дээ.Жижүүр:
        - Өө тиймүү уучлаарай ах нь шинэ ирсэн хүн ,алив утсаар асуугаадахъя.Жижүүр утсаар түр ярьснаа :
        Гадуур ажилтай явж байгаа гэнэ.Одоохондоо алга.Туул Оргилын утасруу залгатал ахиад л холбогдсонгүй.Үүдний танхимд хүлээж байснаа арга ядан ажилруугаа явжээ.Тэр өдөртөө сэтгэл нь нэг л тогтохгүй ажилаа ч хийсэнгүй элдвийг бодон байснаа найз Ундарааруу  утасдав.
         -Оргилыг ирсэн гээд байсан чинь үнэн байнаа.Ажил дээр нь очсон алга байна.Ундараа тас тас хөхрөн :
         - Хэлээ биз дээ,надад итгэхгүй байсан ,утасдав уу?
         - Утасдсаан холбогдохгүйбайна,дүгаар нь солигдсын болов уу? Ундараа бас л хөхрөөд:
         - Чи мэдэхгүй байхад найз нь яаж мэдхэв дээ.Мөд залгах байлгүй дээ.Миний найз сандраад хэрэггүй,гэнэт ирээд бас дэвшсийн бол завгүй байгаа биз.Туул:
         -Тийм дээ хүлээж байя.
Орой ажил тарах үед Оргилын утасруу залгатал бас л холбогдсонгүй.Туул шууд Оргилын гэрт нь яваад очив.Оргилын ээж аав дүү гурвуул гэртээ байв.Ээж нь:
        -Миний охин ойрд яагаад вэ? ямар их тураа вэ? Оргио нь яагаа вэ? цуг ирээгүй юм уу? Туул:
        -Үгүй Оргио их завгүй байгаа мөд  ирнэ байх , аав нь :
        - Хоол унд идсэн үү? Оргиогийн өрөөнд нь ороод хүлээж бай.Туул хоол идэх ч хүсэл байсангүй.Түүнийхээ өрөөнд нь ортол урьдын танил орчин.Оюутан байхдаа нууцаар орж ирээд унтдаг байсан ор , энэ л орон дээр унтаж байгаад ээжид нь баригдсан даа гэж бодонгоо суув.Бүх л юмс урьдных шигээ байх юм ,гэтэл чи минь юу л болоод байна даа гэж бодох зуур Оргилын дүү нь цай барин орж ирэв.Туул түүнээс бүгдийг нь асуумаар санагдсан өөрөөс нь асууя гэж бодов:
        - Хичээл ном нь дажгүй юу? ах нь ирээд сайхан байна уу? охин дүү нь:
        - Ах ирчихээд долоо хонохдоо гэртээ гуравхан хоносон.Танайд байсан уу? Ээж аав хоёр та хоёрыг хурдхан нэг гэрт оруулъя гэж ярилцаж байна билээ.Туул тиймүү хэмээн сулхан дугарав.Туул дүүг нь гарсаны дараа ширээн дээрх номнуудаас нэгийг аван эргүүлтэл дотороос нь нэгэн ил захидал гарч ирэв.Түүн дээр "Happy birthday .Миний хайртай нар минь "
                                                                   Гэрэл-с Оргилд гэсэн бичиг байлаа.Туулын нүдээр нулимс дүүрээд ирэв.Тэрээр цүнхээ шүүрэн аваад гадагш гарлаа.Оргилын ээж  яав хүлээхгүй яагаа вэ? гэсээр ард нь үлдэв.
                                             
(дараагийн дугаарт үргэлжилнэ)

Сэтгэгдэлүүд:

1. bito | 2008-01-04 22:41:45
гоё байнаа. унших сонирхол бүр их болчихлоо
2. soho | 2008-01-04 23:35:35
goe bichsen bn shuu hurdun unshmaar bn
3. Armani (зочин) | 2008-01-04 23:39:18
tegeed yachiv daa. Hvnii setgeleer tolgohiim daa. gyls togsgoldoo,
4. clickm (зочин) | 2008-01-04 23:55:55
mini nz goy bichej b.a gehde ornolig arai ih bolgovol zuger yum bolov u?
5. ser (зочин) | 2008-01-05 02:02:59
Uuruu daxin neg unshina biz, bodvol mash yarch bichjee oxin mini.Amjilt.
6. chi ooroo ser (зочин) | 2008-01-05 12:33:29
сэр гэдгийг анзаараад байхад Монгол хэлний багш бололтой, энд тэнд л үг үсэг, цэг таслалын алдаа харж явах юм, нэг талдаа зөв ч чамд ер нь ямар хамаа байна. Чи өөрөө нэг бичээд үзээч.
7. eegli | 2008-01-05 13:47:30
хүмүүсийн санал хүсэлтийг ойлголоо.Өчигдөр орой бичээд хуулах гээд зөөх үедээ алдаа гаргаад илүү өгүүлбэр дунд нь орчихсон байсан бна.Засчихлаа.Сэр найзын шүүмжилэлийн ачаар ганц ч алдаагүй блог болохын төлөө урагшаа!!!
Ээглий figthing...за Сэр битгий хамараа сөхчихөөрэй.
8. ser (зочин) | 2008-01-05 18:00:35
Bitgii gomdood bai,uchuuchen yumand,za ene ch yaxav,oxiduudiin zan.
Chi ter mami n bichsen Gadaad daxi mongolchuud gedgiig lav unshsan baix, tend yamar ch ug usgiin aldaa xaragdaxgui yum.
Ug ni chiniixeer bicheed buulgaxad zaaval aldaa gardag yum bol ix l aldaa garaxaar urt yum bichsen bna.
9. mon_rose | 2008-01-05 18:15:46
huurhii Tuul, urgeljjlelee hurdlaarai naizaa.
10. ser (зочин) | 2008-01-05 18:25:05
Xaana, xend zoriulj uguulleg bichij baigaagaa medeed bichdeg baix gej bodno.
Iimd xen negnii surug setgegdeld emzeglej, chi bagsh yum uu chamd yamar xamaatai yum gej uurlax ni neg talaar ineedemtei l yum.
Zui ni zuvxun eyereg setgegdel bichne uu geltei.
11. saraka (зочин) | 2008-01-05 23:56:55
goe oguulleg baina,hurdhan urgeljleliig ni oruulaarai tesen yadan huleej baigaa shu! amjilt husie
12. saraka (зочин) | 2008-01-05 23:56:55
goe oguulleg baina,hurdhan urgeljleliig ni oruulaarai tesen yadan huleej baigaa shu! amjilt husie
13. Jamuh2007 | 2008-01-06 07:17:32
yostoi sonirholtoi goe oguulleg boljee.Urgeljleliig harin hurdan oruulaarai.
14. Jamuh2007 | 2008-01-06 07:17:39
yostoi sonirholtoi goe oguulleg boljee.Urgeljleliig harin hurdan oruulaarai.
15. Jamuh2007 | 2008-01-06 07:17:42
yostoi sonirholtoi goe oguulleg boljee.Urgeljleliig harin hurdan oruulaarai.
16. zaybandi (зочин) | 2008-01-06 07:46:08
odoo tegeed urgeljlel baihiiimu?
17. altargana | 2008-01-06 08:52:02
Сонирхолтой юм аа, тэгээд бас үсэг чинь том болохоор уншихад ч амар юм . Үргэлжлэлийг нь хурдан тавиарай. Энэ эрчүүд ер нь өөдгүй шүү
18. puujee1105 | 2008-01-06 11:48:55
yoyy hurdhan shig l urgeljiliig ni unshih yumsaaaan hehe,.... buur unshimaar sanagdchihlaa.......
19. puujee1105 | 2008-01-06 11:49:27
yoyy hurdhan shig l urgeljiliig ni unshih yumsaaaan hehe,.... buur unshimaar sanagdchihlaa.......
20. wishes | 2008-01-06 12:16:09
hariin ber geheer n gadaad huuhentei suusiin bh gj bodsiishd, muuhai hog ve yadag
21. eegli | 2008-01-07 10:08:01
ser.d bi chamd erdoo gomdoogui.harin ch sanaandgui redaktortoi bolsondoo bayartai baidag shuu.

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.
 




Powered by