Харийн бэр (3)
Туул тэднийхээс гарангуутаа явган хүний  замаар уйлаад л гүйгээд байв.Гэтэл түүний ойролцоо нэг машин ирээд чагнаалдав.Нулимстай нүдээрээ эргэн хартал танил ахын такси байлаа.Туул хараагүй царайлан алхаад л байв.Такси түүний урдхан гүйцэж ирээд  зогсов.Туул машинд суухаас өөр арга байсангүй.Танил ах нь юу ч асуусангүй гэрийнх нь гадаа хүргэж ирэв.Туул :
       - Ахаа 24 цагийн дэлгүүрлүү хүргээд өгчих.Жолооч ах инээмсэглэснээ бас л юу ч хэлсэнгүй  ойролцоох дэлгүүрийн гадаа очоод зогсов.Туул машинаас гараад дэлгүүрлүү  ороод явчихав.Удалгүй гартаа тортой юм бар
ьсаар гараад иртэл Такси түүнийг хүлээсээр байв.Туул машинд орж суутал түүнийг бас л гэрийнх нь гадаа аваад ирэв.Туул инээмсэглэснээ:
       - Танай гэр энд ойрхон байдаг биз дээ.Дүүдээ жаахан хань болоод суучих гээд торноосоо лаазтай шар айраг гаргаж ирэв.Жолооч машинаа зогсоол дээр аваачиж тавиад тэд жаал ууж суув.Танил ах түүнээс
       - Яасан ажил дээр элдэв юм тохиолдоо юу? Аль эсвэл хувийн асуудал гараа юу? Туул:
       - Аль аль нь биш.Зүгээр л би өөрөө өөртөө итгэл алдраад.Өөрийнхөө хайрлаж хүндэлж явдаг хүнээ хардаад.Бүх асуудал надад л байгаа юмаа.
       - Маргааш өглөө босоод л урьдны цоглог охин болчихноо.Залуу явахад тийм үе бишгүй тохиолддог юм.Дараа нь бодохоор жаргалтай үе байж дээ гэж харуусах вий.Миний дүү гэртээ ор доо.Ах нь ч маргааш эрт зогсоол дээрээ гарна.Туул :
       - Өө тийм л дээ. За таньд их баярласан шүү.Сэтгэл санаа сайхан болчихлоо.Бака гэсээр машинаас буун орцруугаа гүйлээ.
       Нэг давхарлуу гарангуутаа хаалгаа түлхүүрдэн чимээгүйхэн орох гэтэл ээж нь унтаагүй зочины өрөөндөө зурагтаа үзэн суух аж.Ээждээ Оргил хүргэж өгчихөөд ядарсан болохоор гэрлүүгээ явчихлаа гэж хэлээд өрөөндөө очин хаалгаа түгжив.Сая ууж байсан шар айргаа цүнхнээсээ гаргаж ирээд үлдсэн 2 лаазыг уугаад нам унтаад өгчээ.Маргааш өглөө нь нэг босонгуутаа ажилруугаа утасдан бүтэн өдрийн чөлөө авчээ.
       Ээжтэйгээ цайгаа уугаад удаан ярьж сууснаа гадагш гарчээ.Танил ах нь зогсоол дээр байсангүй.Туул энэ удаа автобусанд суун Оргилын ажилруу явжээ.
       Үүдний танхимаар ортол танил жижүүр инээмсэглэн угтлаа.Дэд захиралтай уулзахаар ирсэн үү гээд шуудхан утсаа аван залгалаа.
           -Хуралд сууж байгаа гэнээ.Аан гараад ирлээ гэж байна шүү Хүүхээн чиний нэр хэн бэ? Аан Туул гэдэг эмэгтэй .Өө тийм үү? Жижүүр утасаа тавиад.Өнөөдөр их ажилтай ямар ч хүн хүлээн авахгүй гэнээ.Уучлаарай миний дүү...Туул үүдний танхимын буйдан дээр суугаад Оргилыг ажлаа тартал нь хүлээхээр шийдэв.Үд хэрийн үед жижүүр ах түүн дээр хүрч ирээд :
          - Ажил тартал хүлээнэ гэвэл их удна даа.Алив цай уу гээд түүний хажууд суув.Туул цай уунгаа :
         - Өнөөдөр заавал уулзах хэрэгтэй байнаа.Ахаа та нэг арга бодооч дээ.
         - Ажил тарахаар уулзаж болох юм гэх дээ энэ хаалгаар гарч ирэхгүй байхаа.Би асууж байгаад гара
ад ирэх үеэр нь хонгилын зогсоолруу яваад оч.Туул:
         - Ашгүй дээ та их сайн хүн юм.Жижүүр инээмсэглээд босон явлаа.Туулын ходоод нь үе үе дугарна.Ямартай ч түүнтэйгээ уулзвал бүх юмны учир тайлагдана.Тэр ил захидал дээрх хүүхэн ердөө л Оргилд минь сайн хайртай ч байж магад .Гэхдээ Оргил минь надад хайртай шүү дээ гэх мэтийн юм бодон суулаа.Үд өнгөрөх үест жижүүр бас л түүн дээр хүрч ирээд манай компаниас гаргадаг сэтгүүл гээд түүнд бас л аяга цай , талхтай хамт өгөв.
          Цай уунгаа талхаа идэж дуусгаад сэтгүүлийг эргүүлэн суутал жижүүр хүрч ирээд  гараад ирлээ шүү,гаражрүү гүйгээрэй гэв.Туул сэтгүүлээ цүнхлээд жижүүрийн зааж өгсөн лифтний хажуу дахь шатаар уруудлаа.Олон машин тавьсан хонгилд ороод иртэл дээрээс ирдэг лифтний хаалга онгойн Оргил хэсэг хүмүүстэй гарч ирлээ.Туул:
        - Оргил оо ?! хүмүүс бүгд зогсоод эргэн харав .Тэгтэл Оргил тэдэнд нэг юм хэлээд хүмүүсийг явуулаад Туул дээр хүрч ирэв.Туул:
       - Сайн уу хайрт минь хэзээ ирээ вэ? Чамтай уулзах гэж зовлоо шүү.Оргил шууд үгийн зөрүүгүй түүнийг сугадан машинруугаа оруулав.Оргил машинаа асаан хонгилын замаар гадагш гарчээ.Бүсгүй тэвчсэнгүй:
        - Ирчихээд яагаад хэлээгүй юм бэ? Яасан ямар нэг юм болоо юу? Надад гомдоо юу?  Оргил хар цагаан дуугүй явсаар урьд нь байнга ордог байсан зоогийн газрын гадаа ирээд зогсов.Оргил Туулыг хүлээлгүй зоогийн газарлуу яваад оров.Туул араас нь алхжээ.
        Хэдэн хормын дараа тэд урьд нь суудаг байсан дүүжин сандал дээр сууж байлаа.Оргил эхлэн ам нээв:
         - Сайн сууж байв уу? Намайг удаан хүлээсэн бол уучлаарай.Найз нь одоо өөр хүнтэй болсон.Намайг үзэн ядна уу? яана уу чиний дур.Туул энэ үгэнд цочирдсонгүй:
        -Хэзээнээс эхлэсэн юм? Яагаад ? миний хайрт уйдаад ганцаардаад л тэгэж байгаан.Найз нь чамайг уучилж чаднаа.Ахиад тийм явдал болохгүй гэж наддаа амла.
         - Одоо нэгэнт эргэхээс өнгөрсөн.Сингапурт байх даа танилцсан юм.Манай захирлын охин.Бид энэ намар хуримаа хийхээр болсон.Надад дэд захирлын үүрэг хариуцлага тэр бүсгүйн гэдсэнд байгаа хүүхдийн аав болох хариуцлага ирсэн.Тэгээд ч анхны хайр бүтдэггүй гэдэг үг байдаг шүү дээ.Туул нулимстай нүдэндээ инээд тодруулан
        -  Бидний бүхэл бүтэн 4 жилийн хайр ганцхан жилийн дотор мартагдлаа гэж үү? Чи тэр бүсгүйнхээ юунд нь болоо вэ? Мөнгө үү? Би ч гэсэн чиний үрийг тээж явсан.Би чиний төлөө бидний ирээдүйн төлөө түүнийгээ алдсан.Бид хичээн ажиллаад мөнгө хуримтлуулаад олон хүүхэдтэй болж сайхан амьдарна гэж мөрөөддөг байсан.
    Үгүй ээ би чамайг яасан ч алдахгүй.Одоохон тэр хүүхэн дээрээ очоод саллаа гэж хэл.Чи минь ухаантай шүү дээ чамд аль ч компанийн дэд захирал болох боломж олдоно,чи минь ухаараач дээ.Оргил түүний үгийг дуусгалгүй огцом боссоноо:
          - Эр хүнд юу хэрэгтэйг чи мэдэх үү? Мөнгө , эрх мэдэл , тэгээд ч би энэ удаад дахиад хүүхдээ алдмааргүй байна.Манай ажлын газраар дахиж битги
й ирээрэй.Чи бид  хоёрын бүх юм дууссан гэж хэлээд гарч одов.Туул араас нь босох гэтэл толгой нь эргэн ширээ түшин хоцорлоо.
         Энэ л өдөрөөс хойш Туул Оргилд гомдсон гомдолдоо цөхрөн өдөр хоногийг арай ядан өнгөрүүлдэг болов.Өөрийн ухаантай ухаангүй өдрүүд , ажил гэр , гэр ажлын хооронд цуварсаар л .Туулын найзууд хэд хэдэн удаа Оргилыг нэгэн ганган хүүхэнтэй сугдалцан гадуур явж байхыг харжээ.Оргилын ээж аав Туулруу хэд хэдэн удаа утасдан уучилал гуйжээ.Гэлээ гээд хүүгийнхээ бодлыг өөрчилж чадахгүйгээс хойш миний охин ухаантай сайхан охин шүү дээ дараа сайн хань олдоно шүү дээ хэмээн ятгажээ.
           Гуниж гутарсан царайгаа ээжээсээ нуун шөнө бүр орондоо орон уйлдаг байлаа.Хэрвээ оюутан байх даа түүнийхээ хүүхдийг гаргасан бол одоо юунд ийм юм болох вэ? гэж өөрийгөө буруутгана, мөнгө эрх мэдлийн хойноос намайг бидний сайхан хайрыг золиослосон хүний мөсгүй амьтан гэж Оргилыг үзэн ядах ч ,хэвлийдээ үрээ тээн яваа тэр бүсгүйг буруутгаж чадсангүй.
          Хаврын хавсрагатай нэгэн өдөр Туул гэрээсээ гаран ажилруугаа явжээ.Нягтлан эгч Туулыг хараад :
       - Залуу хүн байж жаахан хиймортой бай.Гадуур гарч юм үз.Энэ бүтэн сайнд эгч нь чамайг дагуулж үсчин орноо.Миний дүү сайхан залуутай учирнаа.Зүтгээд байгаарай гээд түүний ар нуруун дээр булцгар гараараа хэд хэд цохив.Ажилын газрынхан нь тэд салсаныг  мэдсэн бололтой.Туул инээмсэглэн :
      - За ойлголоо гэхээс өөр юм хэлсэнгүй.Сүүлийн үед Оргилыг бодох нь гайгүй болжээ.Оргил гэдэг богинохон нэрийг март гэж найз Ундараа нь байнга ятгана.Үдийн хоолны дараа захирал ажилчдаа дуудан өнөө оройн улирлын тооллогод Туул , нягтлан Даариймаа нар үлдээрэй.Маргааш шинэ бараа ирэх тул өнөө шөнө заавал дуусгаарай хэмээв.Ажил тарсаны дараа Туул нягтлан Даариймаатай үлдэн тооллого хийж
эхлэв.Гэтэл нягтлан хүүхний гэдэс үе үе базлан нойлын өрөөрүү гүйгээд байв.Туул энэ бүхнийг хараад инээд нь хүрч :
        -Ишш Даариймаа эгч минь дээ хэлсээр байтал хүйтэн хоол идээд байсан.Гэртээ харь даа замаараа аптекаар ороод эм аваарай.Одоо цөөхөн бараа үлдсэн би тоолчихоё .Даариймаа ч дуртай зөвшөөрөн гэрлүүгээ явжээ.
        Туул кофе ууж аваад агуулахруу явжээ.Гэтэл тоолоод бараг дуусч байтал агуулхын  гэрэл тэр чигээрээ унтран тас харанхуй болов.Туул багаасаа харанхуйгаас айдаг хүүхэд байв.Хармаанаасаа асаагуур олоод сая тоологдож байсан бараан дунд лаа байсныг санан эрж эхлэлээ.Гарт нь бүдүүн лаа дайралдмагц  баярлан авч асаав.Нэг  лаа асаагаад тэндээ шалан дээр зоож орхиод нэгийг барьтал ойр орчим нь жаахан гэрэлтэн  дотор нь  уужрав.Гартаа лаагаа бар
ьсан чигээрээ манаачийг олж уулзахаар гадагш гарчээ.Манаач өвгөнг олж уулзаад тэд гэрэл автоматаар унтарсан байсныг олж, асааж өгчээ.Туул агуулхад буцаад иртэл овоолготой бараанууд тэр чигээрээ шатаж байлаа.Туул дэмий л хашгиран гүйхээс өөр юу хийхээ мэдэхгүй байлаа.Гаднаас манаач өвгөн ачигч хэдэн залуустай орж ирэх үест Туул сэхээ орон хартал галын яг хажууханд  боодолтой хийн гааз байлаа.Түүнийг холдуулахгүй бол юу болохыг таасан бүсгүй тэр зүгрүү харайв.
                                (үргэлжиллийг дараагийн дугаараас сонирхоно уу)

Сэтгэгдэлүүд:

1. Armani | 2008-01-06 15:52:13
yaanaa hezee duusnaa duushaas ni omno uhchihgui yumsan.
2. bito | 2008-01-06 16:19:14
xarin tiim ee. yg olon angit kino vzej bgaa ym shig margaash xurdan boloosoi geed l xvleey dee...
3. huhtolbot | 2008-01-06 20:59:05
Муу мангар Армаан Федорович энд бас орж ирээ юу? харахаар нүд хорсоод байхын энэ нэг юмыг...
4. ja_2006 | 2008-01-06 21:34:14
kino bolgood tavih sergelen nohor baina uu
5. ja_2006 | 2008-01-06 21:41:01
kino bolgood tavih sergelen nohor baina uu
6. ja_2006 | 2008-01-06 21:41:01
kino bolgood tavih sergelen nohor baina uu
7. ja_2006 | 2008-01-06 21:41:01
kino bolgood tavih sergelen nohor baina uu
8. ja_2006 | 2008-01-06 21:41:01
kino bolgood tavih sergelen nohor baina uu
9. ja_2006 | 2008-01-06 21:41:01
kino bolgood tavih sergelen nohor baina uu
10. mon_rose | 2008-01-06 22:10:41
ene chinii zohiol yum uu yamar huurhun yum be,
urgeljleliig tesen yadan huleene shuu eegly.....yyyy
11. eegli | 2008-01-07 10:05:12
ja_2006 yaj nevtrehguigeer setgegdel uldeegeed bainaa? buur gaihchihlaa.tolbot agaa armani.g yah ni ve dee? hoorhon aashtai zaluu sh dee.
12. Armani | 2008-01-07 14:50:50
tiin tiishd . Go go aashtai shd.
13. altargana | 2008-01-07 15:09:49
nom sonin hovor, ter bur olj unshij chaddaggui nad shig hund ih sonirholtoi yum aa, hurdan bicheerei, bayarlalaa
14. sana_mgl | 2008-01-07 17:20:17
Hi chiniii bichij oruuldag zohioliig unshih durtai shu!!!

urgejleliig ni tsaash ni bicheerei.... huleej baiga shu
15. Элбэнхэн | 2008-01-08 10:59:35
дараагийн хэсэгээ хурдан оруулаачээ аймаар гое юм байна,бвр нвдэнд харагдчлаа
16. Элбэнхэн | 2008-01-08 10:59:35
дараагийн хэсэгээ хурдан оруулаачээ аймаар гое юм байна,бвр нвдэнд харагдчлаа
17. eegli | 2008-01-08 11:34:09
үргэлжиллээ өнөөдөр үдээс хойш оруулнаа.та бүхэнд баярлалаа.
18. jenii26 | 2008-01-08 11:34:53
Тэгээд цааш нь...Хурдан гаргаарай.

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.
 




Powered by