Харийн бэр (4)
         Hэг л гоё халуун наранд биеэ шараад сууж байтал гэнэт хүйтэн салхи үлээгээд хатгаа туссан мэт цээжээр нь хатгуулав.Улам даараад цээжээр нь хөндүүрлэхэд ам нь бас цангаад , эргэн тойронд нь зөндөө хүмүүс гүйлдээд тоглоод л Туул тэдэнд юм хэлсэн ч хэн ч түүнийг сонссонгүй.Гэнэт хэн нэгэн хүйтэн гараараа түүний гарнаас барьж буйг мэдрэв.Туул хэн гэдгийг харах гэсээр нүдээ нээжээ.Туул орон дээр цагаан хувцастай хэвтээд ээж нь түүний гарыг атган сууж байлаа.
         - Сэрчихлээ, эмчээ охин минь сэргэчихлээ.Туул сая л хаана байгаагаа ухаарав.Өндийн суух гэтэл түүний цээж даагдахын аргагүй хүнд бас мөрөөр нь битүү ороосон байлаа.Туул юу болсныг ухаарсан ч энэ бас л зүүд байх гэж бодоод ээжийнхээ гарыг хий дэмий татаж үзэв.Ээж нь:
        - Тиймээ миний охин мэс засал хийлгэсэн.Одоо бүх юм ард өнгөрсөн.Миний охин, миний сайн охин , ээжийн хайртай үр минь гээд Туулыг тэврэн уйлжээ.Туулын амнаас нэг ч үг гарж чадахгүй байлаа.Юу гэж хэлэхээ үл мэдэн алаг нүднээс нь  нулимс усан дусал шиг бөмбрөөд л байв.Хэд хоногийн дараа Туул овоо ярьж эхлэжээ.Гэнэтийн хүнд шоконд орсoноос гэж эмч тайлбарлажээ.Бас гааз дэлбэрэх үед Туулын цээжин бие түлэгдсэн ч амь насанд нь халгүй өнгөрчээ.Ажлын газраас ямар нэгэн хариуцлага тооцоогүй ч агуулахад байсан барааны ихэнх нь шатсан тул олон сая төгрөгний төлбөр шаарджээ.
         Туулын бие өдрөөс өдөрт сайжирчээ.Ажлын газрыхан нь өдөр бүр л ээлжлэн ирж цай хоол болон хамт юм ярьж суудаг байв.Ялангуяа Даариймаа эгч нь бусдааc илүү анхаарал халамж тавьж байлаа.Туул хэдийгээр цээжиндээ том шархтай үлдсэн ч энэ удаад олон хүний хайр халамжийг хүртээд их л баяртай байв.Гэтэл ээжийгээ Даариймаа хүүхэнтэй мөнгөний талаар ярьж байгааг сонсоод дийлэгдэшгүй их өрөнд унаснаа ойлгожээ.Ээж нь захирлаас нь эмнэлгээс гарах хүртэл битгий хэлээч гэж гуйсан аж.
        Ээж нь гаднаас хоол аваад иртэл Туул нэг л уруу царайтай сууж байв.Гэвч ээжийгээ хараад инээмсэглэн :
         -Ээж минь дээ эмнэлгийн хоол идэхэд зүгээр ээ гээд байхад,заавал гэрийн хоол гээд, та минь ирж очсоор байгаад  турж гүйцлээ ш дээ.Хоол ямар сайхан харагдаж байна гээд хоолноос том том халбагадан амтархан иджээ.Туул урдах хоолоо бүгдийг нь идэж дуусгаад ээжийнхээ гарыг барин байж ийн хэлжээ:
        - Маргааш эмнэлгээс гаръя даа.Намайг байхгүй хойгуур ажил минь ч болохоо байлаа , та ч гэсэн намайг асарч байгаан гээд  ядарч гүйцлээ.Үлдсэн эмчилгээгээ гэрээр хийлгээд , боолтоо энд ирж солиулаад байхад болно.Одоо хурдхан гэртээ л харимаар байна хэмээв.Ээж нь охиноо  хичнээн хориод ч нэмэргүй ,    ажилын хариуцлага алдсандаа  хамт олныхоо өмнө  буруутайгаа мэдрэн хичнээн их шаналж байгааг эх хүний зөн совингоороо мэдэж байлаа.
         Маргааш нь эмнэлгээс гаран гэртээ иржээ.Ирсэн дариудаа Даариймаа  эгчрүүгээ утасдан уулзахаар болов.Даариймаа удалгүй тэдний гэрт хүрч иржээ:
        - Яг хэдэн төгрөгний төлбөр гарсаныг би сайн мэдэхгүй нь нягтлан л сайн мэдэх байх.Миний дүү энэ тал дэр санаа зовсоны хэрэггүй дээ.Эгч нь ч гэсэн чамд туслана.Тал талаасаа нийлээд болно байлгүй дээ хэмээн аргадав.
         Хэд хоногийн дараа Туул ажилдаа явахаар өглөө эртлэн босчээ.Толинд хараад  цээжин дээрх том шархаа  далдлахуйц битүү цамц өмсөж байхдаа өнөөдрөөс эхлэн урагшаа ! би хийх ёстой, би чадна хэмээн өөрийгөө зоригжуулжээ.
         Ажил дээрээ очингуутаа хамгийн эхлээд агуулахруу алхжээ.Хамт олон нь Туулыг битгий цочирдоосой гэсэндээ цагаан шохойн ханыг шинээр будсан ч энд тэнд харласан цементэн шал , урьдынхаас шал өөр байрлалтай болсон бараануудыг хараад өөрийн мэдэлгүй нулимс нь цийлэгнээд ирэв."За бие сайжирсан уу?" гэх захирлынхаа дуунаар эргэн хартал  олон жил аав шиг нь хандаж ирсэн тэр хүний харц урьдынх шигээ халуун дотноор өөдөөс нь ширтэж байлаа.Туул :
        -Бүх юм миний буруугаас болсоон.Уучлаарай.Ингээд буцаад ажилдаа орсондоо их баяртай байна.Шуудхан хэлэхэд хэдэн төгрөгний төлбөрт орсоныг минь хэлнэ үү?
       - Уучлаарай гэж хэлэх явдалгүй.Амьд гарсан чинь бүхнээс илүү үнэтэй.Төлбөрийн хувьд бид бараагаа худалдах биш худалдаж авсан үнээрээ тогтоосон ч их мөнгө гарсан.Нийтдээ 60-аад сая төгрөг...Туул захирлаа гармагц өөрийн эрхгүй өвдөг сөхрөн суув.Тийм их мөнгө үү? би хаанаас олох вэ? миний дансанд ээж бид хоёрын олон жил цуглуулсан хэдхэн сая төгрөг байгаа шүү дээ.Туул агуулахын хүйтэн шаланд дээр суусаар....Хэдэн өдрийн турш элий балай хүн шиг л явав.Ийм их мөнгөний өрөнд орохоо мэдсэн бол юунд амьд үлдэв дээ.Гэхдээ би үхлээ ч гэсэн тэр их өр ээж дээр минь ирэх байсан , үгүй ээ би өөрийн чадлаар энэ мөнгийг төлөх ёстой, гэхдээ хаанаас ? яаж?   Олон өдөр ингэж бодож явжээ.Туул таксинд суухаа больжээ.Хоол идсэн ч би их идэх эрхгүй хүн хэмээн бодно.Энэ бүхнийг орхиод хаа нэгтэй зугтчихмаар санагдавч хүн чанар нь түүнийг хоргодуулна.
          Тэр орой ажлаа тараад гэртээ иртэл ээж нь түүнийг урдаа суулган байж алчууранд боодолтой мөнгө өгчээ.Туул нимгэн алчуурны боодлыг задалтал боодолтой арван мянгатууд.Ээж нь :
         - Нийтдээ 25 сая байгаа, банкинд байгаа 6 сая.аа нэмээд хагасыг нь ч болов төл дөө.Ээжид нь чамайг хурим хийхэд өгнө гэж хадгалж байсан жаахан мөнгө байгаа тэрүүгээрээ хашаа байшин худалдаж аваад хэд хоногоос эндээс нүүе дээ гэлээ.Туул ээжийгээ тэврэн мэгшин уйлахаас өөр юм хэлж чадсангүй.
          Маргааш нь Туул ээжийнхээ өгсөн бүх мөнгийг дээр нь банкинд хадгалаастай байсан мөнгөтэйгөө нийлүүлээд ажилруугаа явжээ.Бүх мөнгөө нягтланд хүлээлгэж өгчээ.Үлдсэн мөнгөндөө сар бүр бүх цалингаа өгч байж болох уу гэж гуйсан боловч сарын хугацаа л авч чадав.
           Хаврын адаг сар ирж цаг агаар дулаарсан байлаа.Туулынх хотоос жаахан зайдуу хашаа байшин авчээ.Жижигхэн шавран байшиндаа эд хогшлоо зөөж дуусгаад найз Ундараа ээж хоёртойгоо гадаа жаахан нарлан суув.Туулын  Зайсан толгойг ширтэн санаа алдахыг хараад ээж нь:
          - Миний охин юунд ингэж санаа алддаг юм.Ээжтэйгээ байхад найз хамт олонтойгоо байхад бүх юм сайхан болно.Энд нүүж ирсэндээ ээж нь их баяртай байна.Аавыг чинь өнгөрснөөс хойш нэг ийм хашаа байшинтай болж эрүүл агаарт гарах юмсан гэж зөндөө бодсон.Охин минь л ажилдаа явахад холдчихлоо.Туул уулсын оройг ширтсэн чигээрээ:
           - Ээж ээ би автобусаар явчихна аа.Одоо харин ч өглөө их эрт босдог болсон ш дээ.Ажлаа сайн хийгээд хуучин байраа заавал буцааж авна хэмээжээ.
         Туулын мөнгө өгөх ёстой хугацаат өдөр ойртсоор л байв.Олон банкны хаалга татаж олон найз, таньдаг хүмүүсээсээ мөнгө зээлэх гэж очсон ч  эелдэг болоод татгалзсан хариу сонссоор байлаа.Нэг удаа автобус хүлээн зогсож байтал сонин зардаг лангуун дээрх " мөнгөтэй хүнтэй танилцана"  гэсэн зар нүдэнд нь тусчээ.
       Туул сонинг худалдаж аваад гэртээ ирээд унштал тэнд олон тиймэрхүү зар байлаа.Маргааш  өглөө нь Туул эргэлзэх юмгүй сонингийн редакцруу утасдан нь "их хэмжээний мөнгө зээлдэх хүнтэй дотно танилцана " гэсэн зар нийтлүүлжээ.

Сэтгэгдэлүүд:

1. eegli | 2008-01-08 15:05:39
үргэлжилэл бас л байгаа шүү.маргааш бичээд тавимз.
2. clickm | 2008-01-08 17:35:44
dajgui bolson b.a odo bol zuger sanagdaj b.a a mini nz teged tsash n ilu sak bologoroi...........
3. s_sam | 2008-01-09 00:50:06
үргэлжлэлийг нь тэсэн ядан хүлээе! хэхэ
4. proxymn | 2008-01-09 14:03:30
яана даа туул минь замаа заалгачих вий дээ.
5. Dovchko | 2008-01-09 16:22:33
hooe marhaash jini boljihloo
nogoo oguulleg yasan be ho
6. s_sam | 2008-01-10 01:15:58
үргэлжлэл хэзээ вэ? хэхэ
7. kokoro | 2008-01-10 10:12:18
olon hvn hvleej baina shvv eegly.
8. Selika | 2008-01-11 12:57:23
tsaash ni hurdan unshmaar baina huleej baiga shu
9. tsek_999 | 2008-01-11 19:00:13
yu we ali 1 sariin 7 nd bich chihed margash n daraginhiig n gargana gesen chin yasan be onodor chin heden bile 11 sh de helsen de bga ch

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.
 




Powered by