2008-01-11 19:00:24
Маргааш нь ажилдаа гараад явлаа. Буудал дээр автобус хүлээн зогсохдоо санаадгүй сонин гарчиглатал өнөөх сонин нүдэнд нь тусжээ.Туул сонинг худалдан аваад автобусанд суумагцаа дэлгэн үзэх үед зүрх нь маш хүчтэй цохилж байлаа.Гэтэл яг түүний хэлсэнээр "Их мөнгө зээлдүүлэх хүнтэй дотно танилцана" гэсэн зар нүдэнд нь тусах нь тэр.Туулын нүүр чихээ хүртэл улайн хажуу талын хүмүүс хараад байх шиг санагдахаар нь сонингоо бушуухан хумиад цүнхэлж орхив.
Хэд хоног түүний утасруу зарын дагуу гэсэн хүн утасдахгүй л байлаа.Гэтэл тэр өдөр мөнгө өгөх ёстой эцсийн хугацаат өдөр нэгэн мэдэхгүй дугаараас залгав.Туул санаандгүй автал "Зарын дагуу ярьж байна.Өөртэй чинь уулзаж ярилцмаар байна . Маргааш тэнд тэдэн цагт " ингэж хэлээд л Туулыг хариу хэлэхийн завдалгүй утсаа салгаж орхив.Туул буцаагаад залгаад бодлоо өөрчилснөө хэлмээр санагдавч зориг нь хүрсэнгүй.
Маргааш өглөө нь ажилдаа очин нягтлантайгаа уулзаад ахиад хэд хоногийн хугацаа авчээ.Нэгэнт л зарын дагуу хүн ярьсан болохоор ямартай ч уулзаж үзээд сайн хүн таарвал мөнгө зээлдэе гэж боджээ.Ажлаа тармагцаа нүүр царайгаа жаахан янзлаж аваад нөгөө хүний хэлсэн кафед яваад очжээ.
Зөөгч охины хэлснээр булангийн ширээнд дөхөөд очтол залуухан эр цааш харан сууж байлаа.Туул хоолойгоо застал тэрээр эргэн харжээ.Жирийн нэгэн залуу байв.Туулыг ширээндээ урьж суулгаад тэд уух юм захиалав.Залуу өөрийгөө Гангаа гэж танилцуулав.Гангаа:
- Яг үнэндээ бол чиний танилцах ёстой хүн би биш л дээ.Манай захирал байгаа юм.Өөрөөс чинь эхлээд хэдэн зүйл асууж мэдэх ёстой болоод би ирсэн юм.Тэгээд ч манай захирал Монгол хүн биш гэж хэлмэгцээ Туулын нүдрүү ширтсэн нь түүнийг цочирдох болов уу гэж эмээсэндээ тэгсэн аж.Туул :
- Ямар хүн нь надаа хамаагүй л дээ.Гол нь надад маш хурдан их хэмжээний мөнгө л хэрэгтэй байна.Мэдээж би заавал найдвартай буцаан өгөх болно.
Гангаа:
- Хэдэн төгрөг хэрэгтэй нь бас гол биш хамгийн гол нь хүний итгэлийг даах сайхан сэтгэлтэй эмэгтэй байх ёстой.Чамайг хараад байх нь ээ боловсролтой соёлтой сайн охин юм шиг байна.Тиймээс эндээс гараад бид захирлын гэрлүү явах болно.Туул Гангааг даган машинаар захирлынх нь гэрлүү явж байхдаа сэтгэл нь үл мэдэг догдолж байлаа.Өөрийгөө яг юу л хийгээд байна даа гэж бодсон ч угийн багын шийдэмгий зоригтой зандаа хөтлөгдөн айж сандарсангүй.
Тэд шатаар өгсөх үед Туул түр зогссоноо аль улсын иргэн юм бэ ? гэж асуужээ.Ганга Солонгос хүн гэж хэлээд за урагшаа хэмээн гараа зангиджээ..Ганга нэгэн хаалганы гадна ирээд түлхүүр гарган гаднаас нь онгойлгон оржээ.Туул араас нь даган ороод Гангыг дуурайн гутлаа тайлаад зочины өрөөнд оржээ.Туул буйдан дээр сууж байтал Ганга захирлынхаа хамт өрөөнд орж ирэв.Тэрээр маш цэвэрхэн арьстай 40 орчим насны өндөр тарган эр байлаа.Тэрээр учиргүй инээд алдсаар хүрч ирэн Туултай сайн байна уу хэмээн Монголоор мэндэлжээ.Гангаар дамжуулан зөндөө асуулт асуужээ.Туул илэн далангүй бүх үнэнээ хэлжээ.Багаасаа өнчирөөд ээжтэйгээ хоёулахнаа одоо хүртэл амьдарч байгаа.Өмнө нь найз залуутай байсан тэгээд салцгаасан.Хамгин сүүлд ажил дээрээ гарсан галын тухай гээд л...
Гадаад эр тун анхааралтай сонсож байснаа.Нэг зүйл Гангад хэлжээ:
- Манай захирал чамд нэг болзол тавина гэж байна.Тэгээд зөвшөөрвөл хүссэн мөнгийг чинь өгнө гэж байна.Туул гайхсан нүдээр:
-Ямар болзол ? гэтэл
- Үнэндээ манай захирал энд эхнэр авахаар ирсэн юм.Тэгээд олон бүсгүйтэй уулзсан ч сэтгэлд нь нийцээгүй.Гэтэл чи сэтгэлд нь их нийцсэн гэнэ.Тиймээс чамайг эхнэрээ болгож суухыг зөвшөөрвөл хүссэн мөнгийг чинь зээлдэх биш бүр өгнө гэж байна хэмээжээ.Туул энэ үгийг сонсоод анх удаа үнэн сэтгэлээсээ цочирджээ.

Сэтгэгдэлүүд:
Сэтгэгдэл үлдээх: