2008-01-13 14:56:49
Туул өдий хүртэл наслахдаа мөнгийг тийм чухалд үзэж байсангүй.Гэтэл одоо чухам тэр чухал биш гэж боддог зүйлийнхээ төлөө өөрийгөө зориулах хэрэгтэй болсоноо ухаарлаа.Хэдэн өдөр бодох хугацаа өгнө үү? гэж хэлээд тэндээс гарахдаа мөнгө өгөх хугацаа нь тун ойрхон бий гэдгийг бодож байлаа.
Амралтын өдөр таарч Туул гэртээ сууж байтал ээж нь түүнд гадагш хамтдаа гадагшаа нэг юманд явъя гэжээ.Ээжийнх нь найз нэгэн эмнэлэг ажиллуулдаг юм байж.Туул ээжийгээ эмнэлгийн оффисийн өрөөнд юм ярилцаж байхад нь өрөөний гаднах сандал дээр хүлээн суух зуураа тэд мөнгөний тухай ярьж буйг гадарлаж байлаа.Ээж нь тэндээс урамгүйхэн царайтай гарч ирэхийг хараад мөнгө бүтээгүйг гадарлаад ээжээсээ юу ч асуусангүй.Гэртээ харих замдаа Туул ээждээ:
- Ээжээ би хүнтэй суувал та минь их ганцаардах байхдаа .Хүнтэй суулаа ч гэсэн өдөр бүр тань дээр ирж оройн хоолоо хамтдаа идэж байх болноо.Ээж нь:
- Айлын бэр болчихоод яж зав л гарвал гэрлүүгээ гүйгээд байж болох вэ ? ээж нь чамайг сайн л хүнтэй суучихвал санаа амрах нь тэр.Орой бүр хэзээ ирэх нь вэ гэж хүлээж суухгүй аяга хоолоо хийж идчихээд эртхэн унтахгүй юу? Туул ээжийнхээ нүдрүү харан байж:
- Гэхдээ Монгол хүн биш шонтгор хамартай Европ хүнтэй суувал яах вэ?
- Миний охиныг хайрлаж л байвал Европ ч бай Япон ч бай адилхан л хүн шүү дээ.Сайн хүн дайралдвал нас залуу дээрээ ханилаарай гэжээ.
Туул тэр оройдоо Гангаруу утасдаад өнөөх болзлыг хүлээн зөвшөөрснөө хэлжээ.Ийнхүү хэд хоногийн дараа нягтландаа бүх мөнгийг нь өгч санаа амарсан боловч түүнийг үл мэдэх амьдрал хүлээж биуг мэдэрч байлаа.
Тэр өглөө ээждээ өнөөдөр болзоотой гэж хэлээд гарчээ.Амласан ёсоороо гэрлэлтээ батлуулахаар зогсож байхдаа л урьд нь түүний ганц бие гэдгийг гэрчилсэн баримт дээрээс нөхөр болох хүнийхээ бүтэн нэриг харжээ.Ким Гуан Су гэдэг нэр түүнд цээжилшгүй урт санагджээ.Нөхөр нь түүнд өнөөдрөөс эхлэн ёо-бу (өвгөөн) гэж дуудаж бай хэмээжээ.Тэд паспортын хэлтэс дээр өнгөрүүлсэн ганцхан цагийн дотор ийнхүү гэр бүл болон хувирах нь тэр.
Ким тэндээс гараад Туулын ээжтэй уулзмаар байна.Энэ тухай мэдэж байгаа биз дээ гэж асуужээ.Туул ээж минь энэ тухай мэдээгүй байгаа хэд хоногоос уулзуулъя гэтэл нөхөр нь дурамжхан хүлээн авчээ.Туул тэднээс салан явах гэтэл Гангаа:
- Өнөөдөр та хоёрын гэрлэсэн өдөр шүү дээ.Тэмдэглэх хэрэгтэй шүү дээ.Бал сараа уадахгүй тэмдэглэнэ биз дээ хэмээн тоглоом шоглоомоор хэлжээ.Ким орчуулуулж мэдээд инээд алдан байж :
- Өнөөдөр гэртээ харьж унт даа.Удахгүй ээжийг чинь мэдсэн цагаас бүх юм өөр болно шүү.Би тэр өдрийг хүлээж байна шүү гээд Туулыг мөрөөр нь тэврэн өөртөө ойртуулжээ.Туул аятайхан гараас нь мултраад тэднээс салан гэртээ харьжээ.
Тэр оройдоо юм оён суугаа ээжийгээ харан удаан суужээ.Ээж нь :
- За юу л хэлэх гээд байна вэ дээ? миний охин сахилгагүйтээ юү?
- Том болсон хүн юу гэж сахилгагүйтэх вэ дээ? ! Ээж ээ охин нь нөхөртэй болж байгаа .Тэр хүн их сайн хүн .Одоо бид хоёулахнаа биш болсон.Бас миний өмнөөс нөгөө их мөнгийг бүгдийг өгсөн.Одоо ээж минь санаа амар сууж болно.
- Миний охин ухаантай бодож үзээрэй.Тэр хүндээ үнэхээр хайртай юм уу? Мөнгөнөөс болж тэр хүнтэй сууна гэж бодож байвал буруу шүү.туул ээжийгээ тэврэн авч :
- Санаа амар байж болноо.Мөнгөний асуудал гарахаас өмнө танилцсан юм .Надад аав шиг минь дотно санагдсан.Бас их ухаантай хүний зовлонг ойлгодог хүн бий.Гэхдээ ээж ээ би танд хэлж байсан шүү дээ.Гадаад хүнтэй суувал яах уу гэхэд та дургүй байгаагүй шүү дээ.Тэр хүн гадаад хүн, Солонгос хүн....
Ээж нь анх их цочирдсон боловч охиныхоо хэлсэнд итгэн бага зэрэг тайвширчээ.
Удалгүй Туул ээжийгээ Кимтэй танилцуулахаар болж тэд нэгэн зоогийн газар уулзжээ.Хоол идэх суух зуур хэн ч юм ярисангүй.Ким өврөөсөө нэг ном гаргаж ирээд хазгай мурий Монголоор хэдэн юм хэлэхэд Туул тэсгэлгүй инээд алдан , ээж нь ч даган инээжээ.Туул , ямартай ч ээж нь Кимд дургуй биш юм шиг байна гэж бодоод баярлажээ.
Туул ажлын зав зай гармагц нууцхан шахуу гэрлсэн нөхөртэйгөө уулзан оройн хоол идэн энд тэнд болзон гадуур дэлгүүрээр хамтдаа зугаалдаг болжээ.Хэн ч харсан Монгол биш нөхрийнхөө царайнд овоо дасаж эхлэжээ.Нөхөр нь Монгол эрчүүдийн адил хэнэггүйхэн инээдэг , хааяа хошигнодог зан нь хүртэл Туулд дотно санагджээ.
Туул сүүлдээ хааяа хааяа нөхрийнхөө гэрт ирж хонодог болжээ.Нөхөр нь битгий автобусанд сууж бай , зуны хувцас ав гээд л мөнгө өгөх болгондоо ямар нэгэн шалтаг хэлдэг нь Туулыг эвгүй юм битгий бодоосой гэсэндээ тэгэж хэлж буйг Туул гадарлаад баярлаж байлаа.Ийнхүү нууцхан бөгөөд сонихон гэрлэлт хийсэндээ Туул харамссангүй.Солонгос хэл идэвхтэй сурч эхлэжээ.
Ундараа найз нь энэ тухай мэдээд "алив харъя " хэмээн шавдуулан байж хэд хэдэн удаа хамтдаа оройн хоол иджээ.Жаахан "хөгшин" л болохоос дажгүй эр хүн шиг санагдлаа хэмээжээ.Туул Ундараад хайр дурлалд насны ялгаа хамаагүй хэмээн цэцэрхжээ.Ундараа нь " чи тэхээр бүр дурлацан хэрэг үү" гээд толгой сэгсэржээ.
Туул амьдрал нэг л санаа амар баялаг хангалуун сэтгэл нь өөдрөг байдаг болжээ.Тэр өдөр Туул нөхөртөө " хамт нэг гэрт орж сууяа,гэхдээ би ээжээсээ хэзээ ч салахгүй " гэж хэлэхээр бэлдээд уулзтал нөхөр нь :
- Ойрд бизнесийн ажил муу, Солонгосруу буцах боллоо.Чамайг аваад явна.Ажлаасаа хурдан гараад эндээс явахад бэлд хэмээжээ.Туул :
- Би ээжтэйгээ хамт явж болохгүй юм уу ? Ээж минь яаж гав ганцаарханаа үлдэх вэ дээ?! Туул зөндөө гуйсан боловч нөхөр нь " ээжийгээ санахаар хэзээ дуртай цагтаа Монголд буцаж ирж болно шүү дээ" гэхээс өөр юм хэлсэнгүй.Туул энэ тухай ээждээ яаж хэлэх вэ гэж бодон хэд хоног нойр хоолгүй явах болжээ.Ямартай ч ажлаасаа гарчээ. Зориг гарган ээждээ хэлтэл ээж нь :
-Явалгүй яах вэ? ээж нь охиноо санахгүй ээ.Миний охин сайн амьдраад сайхан газар үзвэл ээж нь баярлалгүй яах вэ? Нэгэнт л тэр хүнтэй амьдралаа холбоё гэж бодсон бол харийн хүн гэж бодолгүй үнэн сэтгэлээсээ дотно байж , хайрлаж яваарай гэжээ.Туул ээжийнхээ ухаалаг үгийг сонсоод санаа амарсан ч дотроо сэтгэл нь зовнин суулаа.Туулын нөхөр ээжид нь байр худалдаж авч өгсөн ч Туул ээждээ санаа зовсоор л байлаа.
Намрын нэгэн шиврээ бороотой өглөө Туул ээжтэйгээ салах ёс хийн Буянт-Ухаагийн буудлаас нисэхээр болжээ.Ээжийгээ тэврээд уйлаад л байлаа.Ээж нь "Хүнтэй суугаад хүний хүн болон явдаг нь охин хүн болж төрсөний жам юм .Миний охин хүний нутагт очоод хүнтэй таарамжтай байж, биеэ л сайн бодож явдаг юм шүү.Үүнээс хойш миний охин ээжийн эрх охин биш болсон.Хатуужилтай байж ээжийгээ санах болгондоо хадам ээжийгээ төрсөн ээж ээ гэж бодон хандаарай.Тэгвэл миний охинд ч гэсэн сайн хандах болноо.Боломж олдвол ээжийгээ эргэж ирээрэй " гэсэн үгсийг хэлэхдээ нүднээсээ нэг ч нулимс унагасангүй.
Охин нь ээжийгээ санах бүрдээ ээжийгээ уйлж байсныг санавал улам их шаналах болно гэж бодсондоо тэр ажээ.
Мөн хүргэнийхээ гарыг атган байж :
- Охиныг минь хайрлаж яваарай.Хүний нутагт бүсгүй хүн мэдээж уйлж унжих цаг гарна.Тэр л үед нь хайрлаж халамжлаарай хэмээн захьжээ.
Ким хадам ээжийнхээ хэлснийг ойлгосон мэт толгой дохиж байлаа.Туул нөхөртөө сугадуулан нисэхийн хилийн дамжлагару алхаж байхдаа байн байн эргэн харж олон хүмүүсийн дундаас торойн зогсох ээжийгээ хайсаар харсаар явжээ.Ингээд Туул хорвоо дээр ганц.хан ээжийгээ , найз нөхдөө эх нутгаа орхин нисжээ.

Сэтгэгдэлүүд:
dahial unshmaar l bna
goy boljee neeree chi nom gargaach
ter shuudertsetseg shig
Сэтгэгдэл үлдээх: