Харийн бэр (7)
     Онгоцонд суусан хойноо ч сэтгэл нь догдолсонгүй нэг л гунигтай байлаа.Цээжин дотор нь нэг бөөн хар юм тээглээд , чангаар уйлмаар байвч олон хүмүүсийн дунд чадахгүй хий л цонхоор гөлрөн суулаа.Тун удалгүй онгоц шатаа хураан нисэхэд бэлдлээ.Туул удаан хугацаанд ээжийгээ харахгүй гэж бодохоор л нүднээс нь нулимс дуслаад байв.Онгоц хүчээ аван агаарт дэгдлээ.Туул Улаанбаатар минь баяртай , ээж минь баяртай сайн сууж байгаарай гэж амандаа шивнэжээ.
     Нөхөр нь хармаанаасаа нусны алчуур гарган нулимсыг нь арчиж өгөхөд сая нэг тайвширав.Анх удаа хилийн дээс алхаж буй хүн болгонд төрдөг сэтгэл догдлол түүнд үнэхээр төрсөнгүй.Цүнхнээсээ ээжийнхээ зургийг гарган харж суухдаа би ер нь юу бодож байнаа.Хүмүүс харвал ээж нь үхэж гэж бодвол яана хэмээн бодоод бушуухан зургаа далд хийгээд оронд нь Солонгос хэлний номоо гарган иржээ.
      Угаасаа сургуульд байхдаа толгой цохидог сурагч байсаны хувьд хэдхэн хоногийн дотор их олон үг цээжилжээ.Нөхөр нь түүний энэ байдалд урамшин их л баяртай байв.Очоод ийшээ явна тийшээ явна гээд олон газрын зураг үзүүлжээ.Тэд Кориан-Айр онгоцны үдийн хоол идээд удаагүй байтал онгоц газардах гэж байна хэмээн зарлажээ.
       Онгоц газардаад хүмүүс очерлон гарахаар бэлдэх үед Туул суудалдаа суусаар л байв.Анхнаасаа нэг л зүүд шиг санагдаад байсан түүний амьдрал сая л үнэн байж , үнэхээр ингээд Солонгос гэдэг улсад ирчихлээ гэж итгэжээ. Нөхрийнхөө хамт онгоцны буудлаас такси барин хөдөлжээ.
       Тэнгэр баганадсан олон барилгууд , цэвэрхэн орчинд ороод ирэх шиг санагджээ.Агаар нь хүртэл өөр санагджээ.Нэг л бөгчим салхи хаанаас ч үл салхилна. Гэхдээ Монголдоо байхад халуунд хөлс урсаад байдаг энд хаа сайгүй сэнстэй болхоор  таатай санагджээ.Нөхөр нь замд дайралдах томоохон барилгуудыг танилцуулж байлаа.Яагаад ч юм тэдгээр  сүрлэг барилгууд түүнд огт хамаагүй мэт санагджээ.Туул:
       - Гэр хүртэл хэдэн минут явах вэ гэж асуужээ?
       - Минут аа цаг гаран явнаа.Сөүлээс хол шүү дээ.Сөүл чинь Улаанбаатараас хэд дахин том шүү дээ гээд инээхэд нь Туул :
       - За тэгээд яагаа вэ? Гэхдээ танай Солонгосын бүх газрын хэмжээ гэхэд л манай нэг аймгийн дайтай гэж гараараа дүрсэлтэл
       - Одооноос танай Солонгос гэж битгий хэл.Манай Солонгос ''Ү-ри Хангуг " хэмээн заажээ.Туул маргаанаа төгсгөх гээд за за хэмээн хурдхан толгой дохьжээ.Замдаа элдэв сонин юмс харсаар явлаа.Туул урьд нь нөхрөөсөө ердөө гэр чинь хаана байдаг юм том уу жижиг үү гэж асууж байгаагүй ажээ.Очоод л өөрийн нүдээр харъя хэмээн боджээ.Хараад байхнээ лав л хотын төвд биш ажээ.Нөхрийнх нь хэлсэн Хан гэдэг том мөрнийг гүүрээр гараад ахиад л өргөн хурдны замаар яваад байлаа.
        Удалгүй нэгэн сууринд иржээ.Нөхөр нь за энэ бидний амьдрах газар даа гэснээр тэд нэгэн том чулуун хашаатай байшингийн гадаа ирээд зогсжээ.
         Туул таксинаас буугаад нөхөртэйгөө цүнх чемодануудаа буулгаад зогсож байтал нөхөр нь чулуун хашааны хаалган дээр очоод хонхдов.Хаалга автоматаар онгойсон ч гэрээс нь хэн ч гарч ирсэнгүй.Туул юмаа дамжлан байж гэрт оров.
        Ээжээс нь нилээд насалсан эмгэн бас өвгөн хоёр байлаа.Тэд Туулыг хармагцаа их баяртай тэврэн авчээ.Туул нөхрийнхөө заасны дагуу тэдний ёс заншлын дагуу өвдөглөн суугаад ээж аавд нь мөргөжээ.Туул би ээждээ ингэж мөргөж байлуу хэмээн бодож амжив.
                                                    (үргэлжилэл бий)

Сэтгэгдэлүүд:

1. proxymn | 2008-01-14 14:07:56
Усыг нь ууж, ёсыг нь дагах нь дээ Туул минь.
2. altargana | 2008-01-15 09:18:47
Өө зөндөө биччихэж, би ойрд завгүй энүүгээр тэрүүгээр хэсэж чадахгүй байсан чинь,үнэхээр сонирхолтой шүү, Энэ болсон явдлаас сэдэвлэсэн үү
3. алдрай (зочин) | 2008-01-15 16:50:08
гоё юмаа, үргэлжлэлийг нь .... хурдлаарай
4. Do (зочин) | 2008-01-15 16:50:08
saihan umaa
esvel uguij umuu
za buu meddee gehdeel...
5. name (зочин) | 2008-01-15 17:36:48
Сонирхолтой өгүүллэг байнаа.
Хурдан хурдан шинэ бичлэг оруулаарай.
6. wishes | 2008-01-15 18:07:32
ee za odoo ch budaa bolsoon, yanaa, bi law tsaashaa unshihaas aijin
7. hmm (зочин) | 2008-01-15 20:35:41
yasan boginohon boginohon tavidiim be? urgeljlelii ni gyals taviarai
8. geg_7627 | 2008-01-15 21:47:32
гоё өгүүллэг байна, маш их таалагдлаа. үнэхээр блогчид хүлээхээр юм байна.
9. mami | 2008-01-16 05:12:35
woooww..eegli goe shuu.. ehnees ni neg dor unshaad buur dotor ni orchihloo

daraagiinhiig ni huleejiiie
10. buyanaa (зочин) | 2008-01-16 10:35:09
urgeljleliig n hezee tavih yum be
11. mon_rose | 2008-01-17 00:21:34
eegly tasarhai bichij baina, chi ch avyastai yumaa.

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.
 




Powered by