2008-01-16 12:21:16
Туул би ээждээ ингэж мөргөж байлуу хэмээн бодож амжив.Усыг нь уувал ёсыг нь дагах болж дээ ч гэж боджээ.
Эдний ёсоор бол хурим хийсний дараа эцэг эхдээ ингэж мөргөдөг юм байж, Туул нөхрөөсөө "яагаад 2 удаа мөргөж байгаан манайд бол Монголын ёс 3 гээд бүх юмаа 3 удаа хийдэг " гэтэл нөхөр нь "нас барсан хүнд 3 удаа мөргөдөг юм" гэжээ.
Кимийн ээж аав хүүгээ , бэрээ ирлээ гээд их олон янзын хоол бэлджээ.Энэ бүхэн Туулд сайхан санагдсан ч урьд нь идэх байтугай харж байгаагүй хоол ч байв.Хадам эх нь бэрээ хоол идэж байгаа янзыг харж байснаа Кимд нэг юм хэлжээ.Туул:
- Юу гэж байна гэж лавлатал
- Бэр маань халуун ногоотой хоолонд муу юм аа даа?! Цаашид халуун ногоогүй хоол хийж баймаар юм байна гэжээ, Туул сандран :
- Бага зэргийн халуун ногоотой хоол идэж чаднаа, манай Монголчууд ч гэсэн кимчи идэх дуртай ,,,Ким ээждээ дамжуултал :
-Кимчигүй хоол , хоол биш шүү дээ гээд инээмсэглэжээ.Ийнхүү тэд хооллож дуусаад Туул хадам эхийнхээ аяыг харалгүй яаран босож аяга таваг угаахаар зөөлөө.
Галын өрөөнд аяга угаан зогсохдоо " тийм ээ өнөөдрөөс эхлэн энэ гэр миний гэр , энэ гэрт би эзэн нь болж эзэгтэй нь болох ёстой,би сайн амьдарвал ээж минь сэтгэл амар сайн суух болно" гэж өөрийгөө зоригжуулжээ.
Энэ үест ээж нь орж ирээд түүнд галын өрөөнд хаана юу байгааг харуулан зааж өгчээ.Туул гэр дотуур алхан өрөөнүүдийг нүдээрээ бүртгэтэл 4 өрөө байлаа.Энэ нэг өрөөнд хэн байдаг юм гэж бодоод хаалгыг нээтэл хүүхдийн ор гэмээр жижиг ор , номын ширээ сэлт байлаа.Гэрт гаднаас хүн ирэх чимээ сонсогдож Туул гаран хартал нэг хүү орж ирснээ нөхрийг нь тэврэн авч :
- Абаа(ааваа) , абужи хэмээн эрхлэв.Туул гайхсан нүдээр нөхөрлүүгээ хартал , нөхөр нь хүүд юм хэлээд өрөөнд нь оруулаад Туулыг хөтлөн өрөөрүүгээ явжээ.
- Тийм ээ миний хүү, ээж нь Филиппин эмэгтэй байсан болохоор хар арьстай төрсөн юм.Урьд нь хэлж байгаагүйд уучлаарай гэхдээ чамайг лгэж бодсондоо хэлээгүй юм шүү.Хүү маань дуулгавартай сайн хүү, Чамд хань болно.Эх нь надаас салаад явсан ч нутагтаа очоод өвчнөөр өөд болсон ...Туул нөхрийгөө гарангуут ганцаараа бодон суужээ.
"Урьд нь эхнэртэй байсан гэж хэлж байсан , тэр тухай нь ээждээ ч хэлээгүй, яагаад хүүтэй гэж хэлж байсангүй вэ? үнэхээр намайг бодсон бол хэлэх ёстой байсан юм.Би ингээд хар залуу 30 хүрээгүй насандаа арван хэдтэй хүүтэй болчих гэж дээ , Гэхдээ өрөвдмөөр юм даа над шиг л хар багаасаа өнчирч дээ хэмээн бодон суутал:
" Сээгий , Сээгий гэх ээжийнх нь дуу гарав.Туул гараад хартал , ээж нь түүнийг дуудсан байв.Туул дотроо Сээгий?! манайхан мэдрэл муутай эсвэл сэгсгэр гэхээр л сээгий гэдэг шүү дээ гэж бодоод гайхан зогстол нөхөр нь шинэхэн бэрийг тэгэж дууддаг юм хэмээжээ.
Туул сая ойлгон тэсэлгүй инээж орхижээ.Удалгүй хадам ээжтэйгээ хүнсний захруу явжээ.Ээж нь ногоо авахдаа иймийг нь аваарай загас авахдаа тиймийг нь аваарай хэмээн зааж байлаа.Туул бүгдийг ойлгоогүй ч ойр зуурханыг мэдэж авчээ.Ээж нь хэлэхдээ маш хурдан ярих нь нхөрийнх нь ярианаас тэс өөр сонсогдож ойлгоход хэцүүхэн байлаа.
Буцах замдаа маргаашнаас Сээгий ганцаараа ирээрэй гэжээ.Туул аминдаа яаж ирсэнээ сайн нүдлэх гээд ийш тийшээ сайн харж явлаа.Оройн хоолоо идэж дуусгаад Туул ганцаараа гэрээ цэвэрлээд өрөөндөө орж иртэл нөхөр нь сонин гарчиглаад сууж байлаа.
- Хүүгийн өрөөнд очиж бай , чамд амархан дасах болноо
- Маргааш болъё доо, өнөөдөр жаахан ядраад байна гээд тэд унтахаар хэвтэв.Туул ээж минь одоо гэртээ ганцаараа юу хийж байгаа бол доо? Унтсан болов уу? Шөнө нойр нь хүрэхгүй л байгаа даа гэж боджээ.Ийнхүү анхны өдөр өнгөрч ядарсандаа удалгүй нүд нь анилдан зүүрмэглэж, ээжийгээ зүүдлэн үл мэдэг инээмсэглэжээ.
Маргааш өглөө нь эртлэн босож будаа угаан агшаажээ.Удалгүй ээж нь босон ирэх үед Туул шөл ч хийж амжив.Ээж нь сайн байна хэмээн толгой дохиход Туул баярлажээ.Ширээгээ засаад гэр бүлийнхэн нь тойрон суужээ.Туул энэ гэрт ирээд анх удаа бие даан хоол хийсэн учир хүмүүс хэрхэн идэхийг харан суутал хадам ааваас нь эхлэн халбагаа гартаа автал ээж нь тэгээд нөхөр нь гээд хамгийн сүүлд нь Туул авчээ.Аав нь будаагаа халбагадаснаа хөмсөгөө атируулжээ.Туул гайхан будаагаа амсаж үзтэл жаахан дутуу болсон гэмээр хатуу байлаа.
Туул:
- Абуним (Хадам аав) мианхамнида(уучлаарай) гэтэл аав нь зүгээрээ гээд шөлөндөө будаагаа хийн иджээ.Гэтэл ээж нь нэг халбага идэж үзсэнээ халбагаа тавиад өрөөрүүгээ яваад орчихов.Туул сандран яахаа мэдэхгүй суутал нөхөр нь босч ээжийнхээ араас явжээ.Удалгүй нөхөр нь ээжийгээ дагуулан иржээ.Нөхөр нь:
- Анх удаа хоол хийж байгаа юм чинь ийм юм байлгүй яахав.Ээж чамд хэлж байна будаагаа угаагаад усанд хагас цаг байлгасны дараа жигнэх ёстой гэж.Туул ээжрүүгээ харан :
- Тэгвэл маргаашнаас өглөө эрт 5 цагт босож байя гэжээ.Нөхөр нь өнөөдрөөс ажилдаа явж байгаа билээ.Хадам аав нь ч гэсэн ажилтай юм шиг гараад явчихав.Хүү сургуульдаа явсанаар Туул ээжтэйгээ хоёулахнаа үлджээ.
Ээж нь ердөө зүгээр суудаггүй хүн юм байж.Туул аяыг нь даган ажил хийсээр нуруу нь маш их өвдөж байгааг мэдрэв.Өвдөглөж суугаад шал угааж байтал ээж нь :
" Сээгий захруу яв гээд тор, мөнгө өгчээ" Туул гадагш гарах үед сэтгэл нь нэг л хөнгөн болохыг мэдэрчээ.Захаар ногоо аваад явж байх зуур Ветьнам, бас бус үндэстний гэмээр хүүхнүүдтэй дайралджээ.Над шиг л хүний нутагт бэр болоод ирж дээ гэж боджээ. Mаргааш бас ирэх гэж төвөг гэж бодоод ээжийнхээ бичиж өгсөн ногоог 2 дахин ихэсгэн худалдаж авчээ.
Тортой юмаа дааж ядан алхаж байтал гэнэт хэн нэгэн хажуунаас нь дамжилцав.Туул эргэн хартал түүний хүү гэгдэх Филиппин хүү нь зогсож байлаa.Туул англиар " сайн хүү , баярлалаа" гэтэл хүү инээмсэглэн тортой юмыг гараас нь булаан аваад түрүүлэн гүйжээ.Туул энэ үест хүний хүн, шал өөр орны хүнийг эхээ болсонд сэтгэлээр унаагүй хүүг хараад өрөвдөх баярлах сэтгэл төржээ.

Сэтгэгдэлүүд:
хэ хэ хэ
Сэтгэгдэл үлдээх: