2008-01-16 17:21:43
Туул энэ үест хүний хүн, шал өөр орны хүнийг эхээ болсонд сэтгэлээр унаагүй хүүг хараад өрөвдөх баярлах сэтгэл төржээ.Хүү байн байн эргэн харан гүйнэ.Туул гүйцэхээр алхаагаа хурдасгаснаа , улмаар гүйж эхлэжээ.Тэд ийнхүү уралдсаар гэрийн ойр ирээд Туул бууж оглоо гээд зогсжээ.Хүү:
-So your name is Tuul? oh sorry mami
- Yeah my name is Tuul and your name?
- Ganu.What is meaning Tuul? Туул миний нэрний учир уу? Хан гол шиг том голын нэр. одоохондоо дасахгүй байвал мами гэж дуудаад хэрэггүй ээ.Зүгээр эгчээ гэж хэлж байхад болно гэжээ.Юутай ч хэл нэвтрэлцэх хүнтэй болсондоо баяртай байлаа.Тэд хоёул гэртээ ороод Туул хөргөгчинд ногоогоо байрлуулж байтал хадам ээж нь харсанаа яагаад ийм их ногоо авав, Туул маргааш явахгүй гээд л ...Өдөр бүр шинэхэн ногоо идэх гэж л тэгдэг юм .Үүнээс хойш битгий ингэж ихээр аваарай гэж захьжээ.
Ийнхүү өдөр бүр нэгэн хэвийн амьдрал үргэлжилсээр байв.Өглөө эртлэн босоод гэртээ зогсоо зайгүй ажиллана.Өдөртөө нэг удаа гадагш гаран захруу явах нь ёс мэт.Орой ядраад унтаад өгнө.Нөхөр нь ч өглөө гараад л орой ирнэ.Хааяа ажлын шаардлагаар хэмээн балгаад ирдэг байлаа.Амьдрал хүнийг өөрчилдөг юм байж.Цоглог сэргэлэн зантай Туул үг дуу цөөтэй ажилсаг , даруухан нэгэн болж хувирч байлаа.Нэг удаа Сөүл хот үзхээр явсан боловч нөхөр нь " харьж ээж аавд хоол бэлдэж өг" гэсээр байгаад очоод удсангүй буцаж иржээ.
Гурван сарын хугацаа нүд ирмэхийн зуургүй өнгөрчээ.Намрын налгар өдрүүд иржээ.Туул энэ хугацаанд ээжийгээ найзуудаа их санадаг байжээ.Гэвч ээжтэйгээ утсаар ярих үедээ " энд сайхан байна , жаргалтай байна" гэж худлаа хэлдэг байж.Утас тасрах үед Туул ч ээж нь ч хоёулаа холын холоос бие биеэ санан уйлдаг байсныг хэн хэн нь мэдсэнгүй.
Хэлний хувьд овоо сурчээ.Нэгэн амралтын өдрөөр нөхөр нь гадагш гарахдаа хамт явъя гэжээ.Туул маш их баярлан хэрэндээ гоёх гэтэл хамаг даашинзнууд нь томджээ.Туул сая л өөрийгөө хичнээн турсанаа мэдрэв.Нөхрийгөө баярлуулах гээд авч өгсөн бошинзыг нь өмсөөд нөхрөө сугадан баяртай гарчээ.
Нөхрийнх нь нэг найзын төрсөн өдөр байв.Олон хүмүүс бүгдээрээ л Туулыг харцгаана.Тэдэн дээр төрсөн өдрийн эзэн эхнэртэйгээ хүрч ирцгээн , эхнэр нь ;
- Аль улсын хүн бэ? царайлаг юмаа гэжээ.Туул хариулахын завдалгүй нөхөр нь
- Япон улсынх аа.Солонгос хэлэндээ муу....Туулын царай сонин болжээ.Хэсэг сууж байгаад жаахан тайвшираад " тэгэж хэлсэн нь цаанаа өөр шалтгаан байгаа байлгүй дээ" гэж боджээ.Гэвч хүмүүсийн өгсөн болгоныг уусан болохоор тэндээс гарахдаа нилээд согтсон байв.Нөхөртөө гомдсон гомдол нь цээжин дотроос нь хөндүүрлэнэ.Туул гэртээ сугадуулан ирэв.Хариу бүрий болсон ашгүй хадам эх нь унтжээ.Гану хаалга онгойлгож өгөөд хуруугаа амандаа хүргээд :
- Чишш эмээ өвөө унтаж байгаа гэжээ.Туул өрөөндөө орж ирэнгүүтээ :
- Яагаад намайг Япон гэж хэлэв , Яагаад гээд уйлж эхлэжээ.
- Манай найзууд урьд нь Филиппин эхнэртэй байсан одоо бас Монгол эхнэртэй боллоо гээд гайхна хэмээжээ.Туул инээд нь хүрэн
-Тэгвэл Япон байхаар гайхдаггүй Монгол болохоор гайхдаг юм уу? Танай найзууд сонин хүмүүс юм чи ч гэсэн.Монгол эмэгтэйчүүд Япон эмэгтэйчүүдээс ч царайлаг боловсролтой.Нөхөр нь:
-За өөр хүнд юу гэж хэлэх нь хамаагүй чи бид 2 л бие биедээ үнэнчээр хандвал болоо ш дээ гээд Туулыг аргаджээ.Туул улам уур нь хүрээд:
- Чи надад очингуутаа хэлний сургуульд сураарай тэгээд ажил хийгээрэй гэсэн яасан? Одоо өдөржин гэртээ ажил хийгээд , чи миний гарыг хар , нүүрийг минь хар , Би ажил хиймээр байна.Хүссэн цагтаа гадагшаа гарч баймаар байна.
- Өдөр бүр гадагшаа гардаг шүү дээ.
-Тэр чинь өөр.Ногооны захаас өөр хайшаа явдаг юм.
- Манай эндхийн авгайчууд ингэж л амьдардаг шүү дээ.Харин ч бүүр хөдөө байсан бол өдөржин тариан талбай дээр ажиллах байсан.Тийм их сурмаар байвал хоол хийж сурах курст яв.Хэл сурах гэж мөнгө үрэх шаардлагагүй би заагаад өгөмз.
Тэд ийн маргалдсаны эцэст Туул ядаж өдөртөө эрх чөлөөтэй байхын тулд хоол хийдэг дамжаанд оржээ.Туул дамжаанд явах болсоноор сэтгэл нь арай өөдрөг байдаг болжээ.Цаг хугацаа ч хурдан өнгөрч байлаа.Тэдний дамжаанд ихэнх нь гадаад "Сээгий" нар байлаа.Ветьнам, Тайланд , Филиппин , Хятад бүсгүйчүүд.Туул тэдэнтэй тун амархан дотносов.Хэнээс ч илүү сэргэлэн болохоо харуулан заасан юмсыг хурдан сурч хэдэн сарын дотор л Солонгос хоолыг гарын хоол болгож чаджээ.
Хадам ээж нь ч элдвээр гомдоллохоо больжээ.Өдөр бүр , өдөрт бүр 3 удаа байнга будаа идэх нь тун хэцүү санагджээ.Нэг өдөр хуушуур хийтэл гурилан хоолыг хүний биед муу гэж сургадаг ээж нь хүртэл амтархан иджээ.Хамгийн ихиг Гану хүү нь иджээ.
-Туул эгч супер хэмээн магтжээ.Энэ үгийг сонсоод эмээ нь уурлан
-Ээж ээ гэж дуудаж бай гэжээ.Туул англиар
-Эмээгийнхээ дэргэд ээж ээ гээд хоёулахнаа байх даа эгч ээ гэж бай гэжээ.
Ай даа хүний нутагт ийнхүү амьдрах гэж дасах гэж тэмцсээр , тэмүүлсээр...
Залуу бүсгүйн хувьд бусдын адил нөхөртэйгөө гадуур хамтдаа алхан , нөхрөөрөө энхрийлүүлэхийг хүсдэг байлаа.Гэвч нөхөр нь гэртээ өнжих нь ховор.Гэртээ өнжсөн өдрөө халамцуухан ирдэг болов.Ажлын шаардлагаар гэдэг нэг л шалтгаан хэлнэ.
Өдрөөс өдөрт нөхөр нь өөр хүн болж хувирах мэт.Туулын дасаад хайртай болчихно гэсэн итгэл нь алдарсаар байлаа.
Тэр өглөө урьдын адил эртлэн босоод галын өрөөнд ортол хадам ээж нь хоол бэлдэн зогсож байлаа.Туулыг хармагцаа инээмсэглэн:
- Өрөөндөө буцаж очоод унт гэжээ.Туул гайхасхийн өрөөндөө ирээд унтжээ.Ханатлаа унтаж сэрээд өглөөний хоолоо идэхээр иртэл цөм түүнийг хүлээж байлаа.Туул :
- Далайн байцаатай шөл хийгээ юу? Өнөөдөр хэн нэгний төрсөн өдөр юм уу? Ээж нь:
- Чиний төрсөн өдөр шүү дээ гэжээ.Хадам эх нь Кимээс сонсжээ.Туул гэнэт санаад энэ тухай санан байж ингэж шөл хийж өгсөнд нь хадам эхдээ баярлан сэтгэл нь уярчээ.Анх удаа хадам ээждээ дотносох хүсэл төржээ.
Нөхөр нь орой эртхэн ирнээ гээд ажилдаа явжээ.Туул дамжаагаа тарчихаад ээжрүүгээ утасджээ.Ээж нь:
- Охин минь төрсөн өдрийн мэнд хүргэе!!! Ээж нь сайн ...Гэртээ л сууж байна.Миний охин биеэ л сайн бодож байгаарай ...гэснээр тэдний яриа өндөрлөжээ.Туул ээжтэйгээ утсаар ярихаар маш сайхан тайвширдаг байлаа.Найз Ундарааруугаа залгажээ.Найз нь утсаа авангуутаа:
-Ээжтэйгээ ярив уу? Бие нь хэр байна? гэжээ.Туул:
- Зүв зүгээр , гэртээ сууж байна билээ.
- Юу гэж дээ ээж чинь саяхан мэс засал хийлгэсэн.Цөсний чулуугаа авхуулаад одоо х-р эмнэлэгт хэвтэж байгаа шүү дээ ...
-Юу тийм үү? Ээж минь дээ.Миний санааг зовоохгүй гэсэндээ хэлээгүй л байж.Найз нь маргааш чамд мөнгө өгч явуулъя , ээжид минь өгөөд сайн эргэж тойрч байгаарай:
- Тэгэлгүй яах вэ? Надаас өөр хэн хийх билээ дээ.Нээрээ мөнгө явуулбал сайн л байна.Ээж чинь мөнгө муутай байгаа.Гэлээ гээд миний найз битгий санаа зовоорой.Найз нь ээжийг чинь харж хандалгүй яах вэ? ...
Туулын сэтгэл маш их уйтгарлав.Ээж минь дээ . Ганцаараа эмнэлэгт сууж байдаг би ингээд харь хол бусдын аяыг харан амьдарч байдаг.Ээж дээрээ хурдхан яваад очмоор санагдав.Туул төрсөн өдөртөө зориулаарай гэсэн мөнгөө бас бус мөнгөтэй нийлүүлээд үрэлгүйгээр дэлгүүрээс хоосон буцжээ.
(үргэлжилэл бий)

Сэтгэгдэлүүд:
Eemer sanaa zowsoon gol baatart, hehehe.
Shaardlagagui l geh baih l da. Esvel heleh ug baihgui, or yu ch bodogdohgui bna geh l baih l da.
He he, za za yutai sain bichijee, ene sedveer bichih sanaa anh yaj torsonoo bichvel bayarlana shuu.
armanigiin helsen ter mgl ohin bol buur zamaa aldsan bainga nohortoo zoduuldag neg tiimerhuu tuuh bsn(unen tuuh)
gehdee minii huvid amidraliig oodrog harah durtai hun
tiimees ooriin sanaagaar bichlee.
Сэтгэгдэл үлдээх: