Харийн бэр (10)
Ээж дээрээ хурдхан яваад очмоор санагдав.Туул төрсөн өдөртөө зориулаарай гэсэн мөнгөө бас бус мөнгөтэй нийлүүлээд үрэлгүйгээр дэлгүүрээс хоосон буцжээ.
      Гэртээ яваад очтол хадам эх нь:
     - Яагаад гар хоосон ирээ вэ? Туул:
     - Ким миний төрсөн өдөр гээд энэ мөнгийг өгсөн болохоор би ээждээ явуулъя гэж бодлоо.Ээжрүү утасдтал эмнэлэгт хэвтэж байгаа гэнэ.Хүнд мэс заслын дараа ганцаараа хэцүү л байгаа байх даа.
     - Манай ёсонд хадамд гарсан эмэгтэй урссан ус хоёр адилхан гэдэг.Эмэгтэй хүн нэг л хадамд гарвал төрсөн гэр хамаагүй.Тэр байтугай хадам эх эцгийн зөвшөөрөлгүй төрсөн гэрлүүгээ очих эрхгүй болдог.
     -Гэхдээ би айлын ганц охин шүү дээ.Надад ах , дүү байхгүй болохоор надаас өөр ээжийг минь харж хандах билээ.Хадам эх нь толгой сэгсрэхээс өөр зүйл хэлсэнгүй.
     Орой нөхрийгөө ирэнгүүт Туул ээжийнхээ байдлыг хэлж.Гэтэл нөхөр нь:
     - Би ээжид чинь хангалттай өгсөн шүү дээ, өөр яах гээв? төрсөн өдөр чинь гээд өөртөө юм ав гээд өгч байхад ,,,өөрөө л мэд дахиж ийм юм битгий хэлж бай...Туул орон дээрээ буруу харан унтах нөхрийгөө хараад маш их гомдсоноо мэдэрчээ.Ядаж ийм үед сайхан сууж байгаад ярилцдаг найзтай ч болоосой гэж боджээ.
        Маргааш нь дамжаагаа тараад банкаар орж мөнгөө ээждээ гуйвуулаад гэртээ иржээ.Сэтгэл нь бага ч гэсэн  тайвширчээ.Удалгүй дамжаагаа ч төгсгөжээ.Цагаан сар ойртох гээд гэрт нь хийх ажил мундахгүй их байлаа.Хадам эцэг нь өдөржин гадуур айлаар хэсэж хөзөр тоглоно.Нөхөр нь энэ гэрийг авч яваагийн хувьд хамгийн хүндтэй хүн нь болохоор хэзээ ажиллаж хэзээ архидах нь ч түүний л дур.Туул ээжтэйгээ өглөөнөөс орой хүртэл борви бохисхийлгүй хөдлөнө.Үнэндээ өөрийгөө ч хажууд нуруу бөхийн хөдлөх эхийгээ ч өрөвдөж байлаа.
        Хадам эх нь хар залуугаасаа ингэж хөдөлмөрлөж сурсан болохоор ер хэцүү хатуу гэж бодохгүй харин ч мөнгө зарж гаднаас авахгүй гэсэндээ хоолны  цуу , жан бүгдийг нь гараараа бэлдэнэ.Бүтэн сайн болгонд дотуур хувцаснуудаа ариутган чанана.
      Туул нэг орой нөхөртөө:
      - Бид хэзээ хүүхэдтэй болох юм
      - Хүүхэдтэй болж яах нь вэ?! бидэнд нэг хүү байгаа , тэр хангалттай.Туул гоморхон:
      - Би охинтой болмоор байна шүү дээ.Гэтэл:
      - Би мэс засал хийлгэсэн шүү дээ.Үр тогтоох чадваргүй болсон.Туул чихэндээ ч итгэсэнгүй.Нөхөр нь энэ үгсийг хэлж байхдаа Туулын зүрх хичнээн гүн шархлахыг ч тооцоолж бодсонгүй.Туулд хэлэх үг олдсонгүй.Гэрийнхнийгээ унтсан хойгуур ганцаараа гэрийнхээ үүдэнд суун шар айраг ууж суулаа.
       "Над шиг тэнэг эмэгтэй байдаг боловуу? Анхнаасаа юунд энэ хүнтэй гэрлэв дээ? тэр үед мөнгөө төлж чадахгүй бол шоронд явсан нь дээр байж.Ядаж л сардаа нэг ээжтэйгээ  уулзах байсан юм.Би энэ гэрт хичнээн ихийг хийсэн ч намайг хэзээ ч хүн ёсоор хүндлэхгүй хүлээн авахгүй хадам эх, хэний үр нь мэдэгдэхгүй халтар бяцхан хүү , надад хайргүй дараа ч хайрлахгүй нөхөр...
       Солонгос гэдэг соёлтой хөгжилтэй орон ч одоо хүртэл тэр соёл хөгжлийг нь мэдэрсэнгүй мэдрэхийг ч хүсэхгүй байна.Хөдөө тосгонд боловсролтой хүмүүс даанч цөөхөн юм . эргэн тойрон дандаа айлын авгайчуул..Гэх мэт бодон өөрийгөө залуу насаа өрөвдөн үнэн зүрхнээсээ харамсжээ.
       Нэг орой нөхөр нь их л сайхан ааштай өрөөндөө дагуулж ороод ийн хэлжээ:
        - Энд ирээд 1 жил хагас боллоо.Одоо солонгос улсын иргэн болох эрхтэй болсон.Иргэншлээ солиул гэжээ.
        - Үгүй яасан ч үгүй .Одоо Монголруу явуулахгүй байгаа хүн Солонгосын  иргэн болчихвол бүүр ч явуулахгүй.Би танай улсыг үзэн ядаж байна , чамайг ч гэсэн.Нөхөр нь:
       - Чи бүүр иймдээ тулаа юу? Чамайг ямар байдалтай байхад чинь би аварсан билээ.Мартаа юу? Туул:
       - Мэдэж байна.Гэлээ гээд намайг хүндлэж хайрлахгүй байж , ингээд намайг насаараа гэртээ зарах гэж авчираа юу? Чамайг хүүхэд төрүүлэх чадваргүйг мэдсэн бол би ийм шийдвэр гаргахгүй байсан юм.Нөхөр нь хорсолтой инээснээ:
       - Тэгвэл салаад яв л даа.Чи хайшаа явдаг юм.Сална гэвэл миний өгсөн бүх мөнгийг төлж байж яваарай .Мөрөөрөө эх эцгийг минь асраад байж бай гээд хаалга саван гарчээ.Туул өрөөндөө уйлан сууж байтал хадам эх нь орж ирээд түүнийг аргаджээ.
       - Анхны эхнэрээ авсанаасаа хойш л зан нь ингээд эвдэрцэн юм.Олон хүмүүсээс хар арьстай хүүхэдтэй эхнэр нь ч гэсэн байж байгаа нь гэх мэтийн үгс сонсох бүрдээ архи балгадаг болсон.Тэр хүүхэн ч гэсэн ааш зан муутай ажил хийдэггүй  байсан .Одоо тэнгэрт хальсан хүнийг муулаад яахав.Дараа нь салаад явсанаас хойш дахиад битгий гэрлэ гэсээр байтал чамайг аваад ирсэн.Эхэндээ би чамд дургүй байсан.Гэтэл чиний ажилсаг , цэвэрч сэргэлэн байдал чинь өөрийн эрхгүй хайр хүргэсэн.Одоо л хүү минь сайхан амьдрах нь дээ гэтэл зан ааш нь бас л өмнөх шигээ болж хувирсан.Өмнөх эхнэрээ хаяад явсанаас хойхс уурандаа өөртөө мэс засал хийлгэсэн.
   Тэр үед нялх хүүхэд өсгөх гэж хэрэндээ л зовсон.Миний охин зөвөөр ойлгоорой...
    Туул яаж ойлгоё ч гэсэн түүний сэтгэлийн тэнхээ хүрэхгүй байлаа.Тэр оройдоо Ганугийн өрөөнд  унтахаар оржээ .Гану:
      -Мами та хэзээ ч битгий надаас яваарай.Тантай байхад сайхан байдаг ,би тандаа хайртай .Одоо хоёулахнаа байсан ч мами гэж дуудаж байнаа.Монголоор юу билээ ээжээ тиймээ?...Туул түүнийг тэврэн унтах хар нүдэн хүүгээ үнсээд тэндээс гарах үедээ  түүнд хичнээн их хайртай болсноо мэдэрлээ.
       Өрөөндөө ороод жижиг цүнхэнд паспорт , ойр зуурын хувцсаа хийн хийгээд гарах үед согтуу нөхөр нь хурхиран унтаж байлаа.Туул гэрээс гараад яаран алхаж байхдаа юу хийж байгаагаа сайн мэдэж байлаа.Түүний чихэнд нөхрийнх нь хэлсэн "Салах юм бол мөнийг минь  төл " гэсэн үг сонсогдсоор байлаа.
      Үүр
цайтал автобус хүлээн зогсохдоо саравчтай малгайгаа доош даран хаа нэгтэйгээс нөхөр нь гараад ирэх вий хэмээн айж байлаа.Хамгийн эхний Сөүлийн автобусанд сууж чаджээ.

Сэтгэгдэлүүд:

1. eegli | 2008-01-17 10:42:46
хэдхэн хормын дараа төгсгөлийг нь хүлээж аваарай.
2. zolbinbb (зочин) | 2008-01-17 10:52:22
wow хөөрхөн шүү ингээд сонирхолтой юм бичээд хөөрхөнтөөд байдын. ЗА Гялзаарай үргэлжлэлээ
3. bito | 2008-01-17 10:53:19
za andaa xvleej baiy
4. s_sam | 2008-01-17 11:28:25
гэрээсээ зугтсан нь их сайн болж, муу мангар солонгосчууд хэхэ
5. name (зочин) | 2008-01-17 11:28:42
Одоо л сонирхолтой болж эхэлж байна шүү.
6. eegli | 2008-01-17 11:44:06
So gehgui busad oron ch tiimerhuu shuu dee.
7. sam (зочин) | 2008-01-17 19:33:13
z
8. sam (зочин) | 2008-01-17 19:33:50
hehe, deedhiig ustgachaarai, za oilgoloo geh gej bsan yum hehe
9. wishes | 2008-01-18 15:39:20
orovdolteimaa

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.
 




Powered by