Харийн бэр (төгсгөл)
         Сөүлд ирэнгүүтээ зурагтаар харж байсан Монгол таунийг олоод очжээ.Монголчууд буудаг хямдхан буудал олж буужээ.Эргэн тойрон Монгол хүмүүс байгаад сэтгэл санаа нь уужираад түр зуурхан ч гэсэн аз жаргал эрх чөлөө гэгчийг мэдэрч байлаа.
      Угаасаа маркетингийн ажилтай Aнгли , Cолонгос хэлээр чөлөөтэй ярьдаг , хоол ч сайн хийдэг болохоор захын ресторанд ч ажил хийж болох юм гэж бодож байлаа.Буудалд ажил хийдэг Монгол  авгайтай танилцаад түүний хамт ажил хайхаар гарчээ.Нэгэн лаа зардаг дэлгүүрт худалдагчаар оржээ.Худалдагч гээд зүгээр ажил нь амар хялбар биш ажээ.
      Үйдвэрээс ирэх материалаа зөөнө, байрлуулна, их цэвэрлэгээ хийнэ.Жуулчид их ирдэг болохоор англиар ярих шаардлага их гарч байлаа.Дэлгүүрийн эзэн хүүхэн өөрийн гараар үйдвэрээс ирсэн лааг гоёмсог загвартай болгож янзалдаг ажээ.Туул оройн цагаар эзнийгээ хэрхэн яаж лаа хийж буйг шимтэн хардаг байлаа.Аажимдаа туслах нэрээр хамт байсаар олон юм сурчээ.Сүүлдээ эзэнтэйгээ хамт хийлцэж илүү цагийн хөлс авдаг болжээ.
       Хүний эрхэнд жаргахаар өөрийн эрхэнд зов гэдэг үгний жинхэнэ утгыг мэдэрч байсан ч нөхөр нь түүнийг хайлгахаар цагдаад мэдэгдсэн байж магад гээд цагдаа харах болгондоо нуугдан холуур тойрдог байжээ.Хөөрхий бүсгүйн амьдрал үргэлжилсээр ээждээ ч энэ тухайгаа үнэнээр нь  хэлсэнгүй.
       Өглөө нь дэлгүүртээ ирээд орой нь лаагаа хийлцээд шөнө нь зочид буудалд цагаан хэрэглэл индүүддэг байжаа.Жил хагасын дотор хүссэн мөнгөө цуглуулж чаджээ.Түүнд цааш ажиллах хүсэл байсан ч мөнгө гэдэг түүний туйлын зорилго биш байлаа.
       Зуны урь орсон тэр нэгэн өглөө Туул нөхрийнхөө гэрийг зорин автобусаар явж байлаа.Түүнийг хаалгаар ортол хадам ээж , Гану хоёр нь баярлан тэврэн авчээ.Тэд гурвуул уйлаад л байлаа.Өдөржин юм ярин суужээ.Ээж нь сайхан хоол хийж өгөөд аяга битгий угаалц амар суу гээд л сүйд майд...Орой болж нөхөр нь иржээ:
       Туулыг хараад уйлагнан гуйж битгий яваарай , би архи уухаа болино сайн нөхөр болно хэмээн амлана.Туулд энэ бүхэн огт сонин биш санагджээ.Тэрээр нөхөртөө бүх мөнгөө гарган өгөөд , гэрлэлтээ цуцлуулья гэж ганцхан өгүүлбэр хэлжээ.Нөхөр нь ажиг ч үгүй мөнгийг аваад маргааш болъё гэжээ.
       Маргааш нь хэлсэндээ хүрч тэдний гэрлэлт цуцлагджээ.
Туул цүнхэнд бүх юмаа хийж бэлдээд явахад бэлдэх үед хадам эх нь дэмий л хажууд нь уйлан сууж байлаа."Нутгийнхаа сайн хүнтэй учираад сайхан амьдраарай" гэж захьжээ.
       Туул 3 жил амьдарсан тэрхүү гэрээ орхин гарч байх үед харамсал биш  гуниг  төрж байлаа.Түүний ганцаараа суугаад уйлдаг байсан сандал...хүнд юм өргөөд явдаг байсан гудамж...
       Инчоны онгоцны буудал дээр хадам ээж , Гану хоёр нь Туулыг гаргаж өгөхөөр ирсэн байлаа.Хадам ээж нь Туулын идэх дуртай илжгэн чихт(солонгосоор гам) зөндөө ихийг боогоод өгчээ.Туул Гануд " сайн сураа
д зөндөө ихийг мэдэж аваад , том болоод ээжийнхээ төрсөн нутагруу заавал очиж үзээрэй " гэж захьжээ.
      Тэднээс холдон алхах үед том том сувдан нулимс дуслан байлаа.Онгоцонд орж суугаад боодолтой илжгэн чихтээ задалтал дотор нь дугтуйтай юм байлаа.Нээгээд үзтэл их мөнгө байлаа.Ээжийнх нь бичсэн "энэ чиний мөнгө шүү дээ" зурвас байлаа.
                  

                               Нэг жилийн дараа....
Туул Монголд буцаж ирэнгүүтээ Сөүлд ажиллаж байсан лааны дэлгүүрийн салбараа нээжээ.Ээжтэйгээ дутагдах гачигдах юмгүй амьдрах болжээ.Тэрээр сүүлийн 5 жил амьдралаас тэвчээр , тэмцэл гэж юу байдгийг  бие сэтгэлээрээ мэдэрчээ.
Түүнд эх орондоо ээжтэйгээ , найзуудтайгаа байх нь хамгийн жаргалтай сэтгэл амар санагджээ.
Бие амар бол сэтгэл амар гэдэг бус уу?!  
                                Төгсгөлийн оронд
Энэ зохиол болсон явдал биш ч эх орноосоо харьд бэр болон одсон олон бүсгүйчүүдэд зориулсан миний сэтгэлийн үгс байлаа.Охид минь та ч гэсэн ийм алхам хийх гэж байгаа бол түр азнан буурьтай суурьтай бодож үзээрэй.Бусдыг уншигчид дүгнэн хэлэх биз ээ.Миний зохиосон зохиолыг (зохиолшуу ухаантай) эхнээс нь эцэс хүртэл амтархан уншсан та нартаа баярлалаа.

Сэтгэгдэлүүд:

1. eegli | 2008-01-17 11:42:20
сайхан төгсгөлөө.
ойрд энэнтэй зууралдаад их л завгүй байлаа.Хэд хоног ээлжийн амралтандаа гарнаа.Тэгээд 100 дахь бичлэгээ хийнэ.
Найзуудаа санал хүсэлтээ харамгүй үлдээгээрэй.
шүүмжлэлийг ч хүлээн авахад бэлэн байна.
2. name (зочин) | 2008-01-17 11:50:22
Сайхан төгслөө шүү. Бас арай гайгүй солонгууд таарчээ.
3. bito | 2008-01-17 11:58:18
ymar goy tugsdugiin. bayarlalaa Eegly. mash ix.
4. Goe b,a (зочин) | 2008-01-17 12:09:15
Uneheer saihan tugsluu shuu burhan mini. Ih saihan bichjee ushuu ih yum bichij bidniigee bayarluuraarai eegli naizaa amjilt amjilt amjilt
5. opal (зочин) | 2008-01-17 12:10:03
setgel uwduj blaa, harin ih saihan tugsluu shu... goy zohiol boljee. bayarlalaa
6. boljmor (зочин) | 2008-01-17 12:18:17
Бүгдийг нь алгасалгүй уншлаа. Сургамжтай сайхан өгүүллэг болжээ. Амжилт хүсье.
7. angelic_universe | 2008-01-17 12:22:50
Блог чинь улам л гоё болжж байна шүү.
8. proxymn | 2008-01-17 12:39:48
Амьдралын төлөөний тэмцэл ...
9. Дээгий (зочин) | 2008-01-17 13:15:17
Eegli, чамд маш их баярлалаа. Үнэхээр амьдралд анхааруулга, хатамж өгөхөөр сайхан зохиол болжээ. Чамд бүх уншигчдыэ чинь өмнөөс Аз Жаргал Хүсье.
10. jaya (зочин) | 2008-01-17 14:07:23
Гое болжээ.
Солонгос руу яваад хувь заяа нь орвонгоороо эргэсэн хүмүүс, охидууд, тэрчлэн эхнэр нь солонгос хүнтэй суугаад аль сүйрсэн тохиолдол монголд маш их бий.
Гэрээгээр ч гэсэн жоохон охиноо битгий мөнгөний хойноос аав ээж нь солонгос руу ажил хийлгэхээр явуулаасай... За за маш их баярлалаа
11. oyunaao (зочин) | 2008-01-17 15:18:35
Би бүгдийг нь уншлаа. Их сайхан өгүүллэг болсон байна. Дараагийн хэсгийг нь тэсэн ядан хүлээдэг байлаа шүү. Thanks
12. eegli (зочин) | 2008-01-17 16:46:50
tiim shuu olon hmuusiin amidral orvongoroo ergesen baih.Teglee geed zovj zudreed eh orondoo bucaj irj chadahgui honogiin hoolgui ch yavaa humuus bii.
Tednii amidral ch gesen happy end boloosoi doo.
Hervee iim zamaar(tanilcah zar) gerleh gej baigaa ohiduud baival darui shiidveree oorchiloosei.tegvel ene zohioliin(minii uzel) ashig tus biylelee oloh bolno.
13. Зулаа (зочин) | 2008-01-17 17:27:42
Маш хөөрхөн болжээ, ирээдүй байна шүү ингээд бичээд байгаарай
14. haha (зочин) | 2008-01-17 18:01:31
ih goe togsloo hangvgd iim amidraltai bvsgvichvvl zondoo baidag cvm deer nohortoo zoldyylaad esvel hadamdaa zodyylsan gex bvsgvichvvl ih erdeg umaa ted nart ochih gazar bolon honoh gazargvi geel cvmees tyslamj gyigaal yvj baidag hoorhii hvnii erxend jargaxaar ooriin erxend zovson deer gej vg baidag chvv dee eron ohid bvsgvi chvvl sain bodoj baij iim alham hiih heregtei bolov yy tegeed ch so- giin gyilagchid ni gadaadaas avgai avdag um chvv!!!!!!!!!!!!!!!!
15. haha (зочин) | 2008-01-17 18:01:32
ih goe togsloo hangvgd iim amidraltai bvsgvichvvl zondoo baidag cvm deer nohortoo zoldyylaad esvel hadamdaa zodyylsan gex bvsgvichvvl ih erdeg umaa ted nart ochih gazar bolon honoh gazargvi geel cvmees tyslamj gyigaal yvj baidag hoorhii hvnii erxend jargaxaar ooriin erxend zovson deer gej vg baidag chvv dee eron ohid bvsgvi chvvl sain bodoj baij iim alham hiih heregtei bolov yy tegeed ch so- giin gyilagchid ni gadaadaas avgai avdag um chvv!!!!!!!!!!!!!!!!
16. haha (зочин) | 2008-01-17 18:01:33
ih goe togsloo hangvgd iim amidraltai bvsgvichvvl zondoo baidag cvm deer nohortoo zoldyylaad esvel hadamdaa zodyylsan gex bvsgvichvvl ih erdeg umaa ted nart ochih gazar bolon honoh gazargvi geel cvmees tyslamj gyigaal yvj baidag hoorhii hvnii erxend jargaxaar ooriin erxend zovson deer gej vg baidag chvv dee eron ohid bvsgvi chvvl sain bodoj baij iim alham hiih heregtei bolov yy tegeed ch so- giin gyilagchid ni gadaadaas avgai avdag um chvv!!!!!!!!!!!!!!!!
17. boloroo (зочин) | 2008-01-17 19:04:12
Saihan zohiol boljee. Bayarlalaa, dahiad goyo zohioluud bicheerei
18. sunder (зочин) | 2008-01-17 22:45:46
сайхан зохиол байна баяраллаа дахиад олон сайхан зуйл бичээрэй санаснийг бодвол сайхан төгслөө анжилт хүсэe сүндэр
19. sonor (зочин) | 2008-01-17 22:57:14
saihan togsgol bn saihan zohiol bnoo bayar hurgey
20. mon_rose (зочин) | 2008-01-17 23:17:41
eegly uneheer gaihaltai boljee, bayarlalaa. ulam ihiig bicheerei amjilt shuu!
21. jaya (зочин) | 2008-01-18 01:23:45
Ягаан дэвсгэрээс цагаанаар бичсэнийг унших гэж нүд ядрах юмаа. Өөрчилж болохгүй юу
22. Жаяа (зочин) | 2008-01-18 01:29:24
Үнэхээр энэ зохиолыг монголд сонин сэтгүүлд хэвлүүлэхээр маш сайн чадалтай, сургамжтай, ухаарал хайрласан, урам өгсөн гое болжээ.

Хойшдын уран бүтээлд тань улам их амжилт хүсье
23. mami | 2008-01-18 04:40:16
bayarlaloo eegli ee

azaar "sain" solongosuud taarch shn tugsluu ...
24. amor_s | 2008-01-18 07:39:40
zov harj bichjee..
ene chini l amidral.
aldsan ch alivag suraad medeed avna gedeg chuhal sh dee..
tsaashid olon saihniig tuurviarai.
tnks..
25. Zochin (зочин) | 2008-01-18 08:47:35
Neg ih devergej bas daraagui uneheer aytaihan zohiol bna, eniig chin uur site deer tavij olon humuust hurgej bolohuu? Neriig chin durdanaa, bayarlalaa
26. eegli | 2008-01-18 13:17:40
jaya.d bi ch tegej bodoj baisan yumaa,tegeed ongiig ni solichihloo.
ene oguuleliig oor site.d tavij bolnoo.gehdee minii blogiin linkiig havsargaj ogoorei.
Naizuudiinhaa setgegdlig unshaad mash ih uram orloo.
dahiad olon yums bicheh husel torloo.
Tnx ta nar mini shuu....
27. sanaa zovogch (зочин) | 2008-01-18 13:25:41
САЙХАН ТӨГСДӨГ ҮЛГЭР БАЙНА, ҮҮНИЙГ УНШААД ГАДААД ХҮНТЭЙ ГЭРЛЭЭД ЯВСАН Ч ЯАХАВ ГЭЖ БОДОВДОО ТЭНЭГХЭН ХҮҮХНҮҮД МИНЬ. ЭНЭ БОЛ ЗОХИОЛ ХАРИН АМТДРАЛ ДЭЭР ШАЛ ӨӨР ЮМ ХҮЛЭЭЖ БАЙДАГ ЮМ ШҮҮ. НЯЛУУНААС ШУЛУУН НЬ ДЭЭРГЭЭД ХЭЛЭХЭД ДАРАМТ ХҮЧИРХИЙЛЭЛ БАСАМЖЛАЛ, ЭРХ ЧӨЛӨӨНИЙ БҮРЭН ХЯЗГААРЛАЛТ... ДУРГҮЙГЭЭ ХҮРВЭЛ ЯВААД ӨГНӨ ГЭЖ БОДВОЛ ТОМ ЭНДҮҮРЭЛ ШҮҮ, БИЧИГ БАРИМТЫГ ЧИНЬ ӨГӨХГҮЙ, ХААЛГЙ ҮҮДЭЭ ЦООЖИЛЖ Ч МЭДНЭ, НЭЭХ ГАЙХАХ ЗҮЙЛГҮЙ, ТЭГЭЭД ХУВЦАСГҮЙ МӨНГӨГҮЙ ХААЧИХАВДЭЭ, ХЭЦҮҮ ДЭЭ.........!!!!!!!!!!!!!!
28. altargana | 2008-01-18 13:41:12
Saihan tugsgul baina. Ih sonirholtoi baisan shuu, bayarlalaa.
29. eegli | 2008-01-18 13:45:51
sanaa zovogchiin heldeg zovoo zov.bi ch gesen helsen shuu dee.
amidral deer buh yum oor...ene bolson yavdal bish shuu...gej...
30. davaa (зочин) | 2008-01-18 13:55:19
mash goe surganjmai uguulel bolson ba
31. Miso (зочин) | 2008-01-18 13:55:32
Ёо бүүр сэтгэл өвдчихлөө, нулимас гарах гэж байна шүү
32. Anj (зочин) | 2008-01-18 14:34:24
гоё бичсэн байна.сургамжтай ч юм.чамд амжилт хүсье.
33. kiki (зочин) | 2008-01-18 14:49:48
eeglii chi shuu.Saihan bichsen zohiol baina.bas saihan ch tugsuj.chinii harid ber boloh gej muruuddug ohid uuniig unshaad baga ch gesen uhaaral awaasai gedeg ug chini taalagdaj baina.neeree tertei tergui mongoliin saihan zaluus baihzd hari gazar hunii erheer jargah gej amar hyalbar argaar mungutei bolno gej boddog ohidod surgamjtai l yum.nadad ene zohiol mash ih taalagdlaa.bayarlalaa eegli. kiki bichlee
34. aldraixan | 2008-01-18 14:49:52
гоё болжээ, дандаа муу юм харж, уншсаар байгаад ааш эдрэхээ шахаж, төгсгөлийг нь бас л муугаар харж байлаа шүү, мэдээж амьдрал дээрээ өөр байгаа ч, ингээд л гэртээ ирэхийг бүгд л хүсэж байгаа шүү дээ, амжилт
35. Do (зочин) | 2008-01-18 14:58:17
Uguullegiin hubid yahav boljee.
Гэхдээ анхаарах хэдэн зүйл байна /анхаарахгүй байсан ч болно/
1.Арай богинохон нуршилгүй бичвэл чамд зүгээр юм боловуу л гэж
2. Битгий үүнийг уншиж буй хүмүүсийг найз гэж бай, Бүгд чиний найз биш
3. Дараагийн өгүүллэгтээ хүний амьдралыг амьтанд хөрвүүлж бичвэл илүү сонирхолтой болох юм боловуу л гэж
Тэгээд эцэст нь амжилт
36. eegli | 2008-01-18 15:04:04
bi ugaasa animation bichej chaddagui moo.naiz bish daisnuud ch baidag shuu.
minii huvid naizlah gesen sanaanii uudnees....
37. eegli | 2008-01-18 15:04:34
dendee urt bolson ni unen.bi ooroo anhaaramz .
38. wishes | 2008-01-18 15:42:41
saihan boljee
39. sugi (зочин) | 2008-01-18 18:13:48
Sonirholtoi bailaa. Bayarlalaa. Togsgol ni jaahan yarchihsan yum uu daa gemeer bolj.
Chamd avyaas baina shuu. Bicheed bai daa.
40. одно (зочин) | 2008-01-18 21:22:44
үннхээр гоё төгслөө найз минь
чамд баярлалаа сайхан сургамжтай өгүүлэг болсон байна, би эхнээс нь дуустал уншсан
найздаа ажилын амжилт хүсэе
41. ser (зочин) | 2008-01-19 09:06:49
Zoxioloo amjilttai end bolgosond talarxii.mani daisan bolsiin shiv dee.
Uunees xoish shine nerendee dasnaa,ineesen buxen naiz bish, uurlasan buxen daisan bish
gedegsen.dee
42. oogii (зочин) | 2008-01-20 00:29:28
bvgdiig n unshij duusgalaa vneheer iim yum boljil b.a shvv tee minii 2 naiz ohin gadaad hvntei suuchihsan shvv gehdee bid naiz baihaa bolison saihan amidardag bolov uu daa mgvi ahiad zunduu zohiol breithk u
43. eegli | 2008-01-20 12:15:55
хэхэ сэр.ээ чамайг хэзээ ч дайсан гэж бодохгүй.Харин ч редактортой болсондоо баярлаад байгааш дэ.
Овоо алдаагүй бичэх гээд л үзэж тарж сууна.
Цаашдаа ажилаа хийгээрэй Сэр.ээ.Ингэхэд эр Үү эм үү?
44. zochin (зочин) | 2008-01-20 15:23:31
minii bodoloor ene jinhene amidaralaas sedevleed gehdee jinhene amidral bish haradduulahiin tuld uran saikhnii argaar zarim neg hesegiig ni goyoor zohioj bichsen ch yum shig.yagaad gevel so undesnii es zanchil,hel bas bus bodit yumnuud zunduu ikh l sain meddeg yum bna daa.chi ali esve ter naiz undaraa ni ali esvel chinii egch iim bdaltai bsan gedegt ergelzeh zuil alga.gehdee ikh huurhun bichjee
45. eegli | 2008-01-20 15:34:59
Зохиолийг амьдруулахын тулд заавал тэгэж бичэх хэрэгтэй.
үнэхээр тэгэж хардахаар амьд болсон бол баярлаж бна.
46. zoloo (зочин) | 2008-01-23 18:46:03
amidralaa gej saihan boljee setgel uwdchihluu
47. solongoshel | 2008-01-24 14:53:15
Хүний эрхэнд жаргахаар өөрийн эрхэнд зов

YUTAI SAIHAN UG VE
48. Sarnai (зочин) | 2008-01-26 16:36:20
Wow, yasan ch goy oguulleg v, yasan ch goy togsov. Onoodriin erch huchiig ogson chamd bayarlalaa.
49. eegli | 2008-01-26 17:03:20
sarnai chinii ug ch gesen nadad erch huch ogloo.tnx
50. tenger (зочин) | 2008-01-27 17:12:55
eegii chi zoxiolch u goy bolson bna ali ch ulas gesen xarin nutag xetsv shv mongo chuxal bish shv bvsgvichvde
51. eegli (зочин) | 2008-01-27 19:37:46
kk naiz ni zohiolch bishee.blogchin...tenger yamar goy nertei iin
52. urangoo (зочин) | 2008-04-08 18:20:23
vneheer ene chine odoo ch bolj bga zvil shvv dee iim amidraltai hvmvvs zondoo bna envvnees ilvv ih zowj bga ohiduud ch bga bi ter ohiduudad tuslahiig hvsej bna neeree shvv chi saihan bichjee
53. hosoo (зочин) | 2008-04-28 02:45:28
saihan bolje naiz mini
54. идэр (зочин) | 2008-05-06 17:18:30
хэ хэ бүүр яг жинхэнэ амьдрал шиг санагдаж байна Туул гэдэг бүсгүй байдаг бол уулзаад амьдралын төлөө ингэж зүтгэж чадсанд нь баяр хүргээд агаарт шидэж баяр хүргэмээр санагдаж байна шүү. Туулын амьдрал яагаад ийм болсоныг бодоод байхад тэр муу тэнэг залууд ло бүүр уур хүрч байна Монголд иймэрхүү залуус байж л байдаг шүү дээ. Тиймээс залуустаа хэлэхэд БҮГДЭЭРЭЭ ЖООХОН УХААЛАГ, ХҮНЛЭГ БАЙЖ ГЭМЭЭНЭ САНЙХАН АМЬДАРЧ ЧАДНА ШҮҮ л гэж хэлмээр байна даа.
55. jojo_modem | 2008-06-27 17:13:32
yoo chi te uneheer shan bichjee bi gdg hun odorjin kom shirteed uidaad ueheh gd bsiin hezee ch neg site ruu orood 3.4 tsag garalgui suuj bsangui bayarlla nz mini binii unshij bsan hamgiin shan ogullleguud bn aa bayarllaa huesvel nadtai nz bolooroi
56. eegli (зочин) | 2008-07-13 18:50:42
modem.doo баярлалаа.
57. zgr l nz (зочин) | 2008-10-20 09:15:26
EEGII CHI BOL UNEHEER SHILDEG NI CHAMD URAN ZOHIOLIIN ERTONTSOD AVYAS BNA NZAA UNEHEER L BOLSON YAVDAL SHIG BODIT AMIDRAL DEER TULGUURLASAN ZUILUUD BNA NZ NI SAY L SHUUD BUGDIIG NI NEG DOR UNSHIJ DUUSGALAA CHINII SAITAD BAIN ZOCHILJ BNAA AJAA AJAA EEGII
58. saruul (зочин) | 2008-10-31 23:05:34
ter nuhur n yaj 1yum salvaa te salkuu malkuu gd tenegtvel yostoi balai yum bolii shd yutai ch goe boljee
59. byambaa (зочин) | 2008-11-11 14:23:55
zohiolshu yum gechijee mash goy bolson bna nadadl lav taalagdlaa bi zavgui ajiliinhaa hajuugaar unshih gej hetsuuch buur dotor n orchihojee unshijl duusgahgui bol setgel amrahgui odoo yah bol gej bodool goy bolj uneheer goy etsest n chi shuu gej helmeer bna.
60. odnoo (зочин) | 2008-12-15 17:46:58
bolomjin bna
61. odnoo (зочин) | 2008-12-15 17:47:02
bolomjin bna
62. odnoo (зочин) | 2008-12-15 17:47:04
bolomjin bna
63. tsegi (зочин) | 2008-12-27 05:47:24
hi.unuudur ene blogiig medej ene uguulelgiig unshlaa.uneheer ih taalagdlaa bayarlalaa amjilt husie.
64. khaliun (зочин) | 2009-01-07 14:15:30
tanii zokhioliig amtarkhan neg door bugdiig ni unshlaa.buur uilj bgaad unshlaa.chamd amjilt khusie
65. moogii (зочин) | 2009-01-08 20:12:14
goy bna oo goy bna.yamar goy bishdeg yum be ooroo zohioson gej uu?
66. naomi (зочин) | 2009-05-06 20:36:08
hi ih goe bolje nadad mash ih taalagdlaa unshij bdag dund ni uilj l suula shu hehe chamd amjilt husie

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.
 




Powered by