2008-01-16 23:15:24

Зургийг өгсөн эртний найз Хадаадаа баярлалаа.
зураг дээр:
1.Mon_rose 2.Мами 3.Хөхтолбот 4.Proxy 5.Kula 6.Gump 7.Bito 8.Armani 9.Vitmin
100 дахь бичлэгээ өөртөө бус уншигчиддаа зориулъя гэж бодлоо.Хүмүүс 100 дахь бичлэг гээд онцолж бичээд байхаар нь.Гэхдээ тоондоо биш чанартаа гол нь гэж боддог.Уншигч та хэзээ нэгэн цагт блог нээхээр шийдвэл Банжигт блогоо нээгээрэй.Бусад газар (дэлхий.нэт Гого.мн, Блогспот...гэх мэт) блог нээж болох боловч манайх бол шилдэг нь.
Жишээ нь: Гого.мн ийн блог загварын хувьд үнэхээр олон сайхан загвартай боловч блогийнхоо загварыг өөрийн дураар засч , янзалж хөгжүүлэх боломж хомс.Тэгээд ч тэдний уншигчид сэтгэгдэл үлдээхдээ тун харамч .Энэ нь та өөрийнхөө бичлэгийг хүмүүст хэрхэн хүрч байгааг мэдрэх боломжийг хааж байна гэсэн үг.Гого блогт манайхныг үнэхээр коллектив сайтай гэж атаархсан өнгөөр бичсэн байсан.Блогспотын хувьд Монгол сайтных биш болохоор шинээр бичэгсдэд мэдэхгүй зүйл их гарна.Гэхдээ олон улсын уншигчдад хүргэе гэж бодоод Англиар хөтөлбөл тохиромжтой мэт санагдсан.
Манайд шинээр ирсэн нэгнийгээ ад үздэггүй хүнлэг сайхан сэтгэлээр хүлээж авдаг.Шинэ соргог үнэтэй бичлэг бичсэн хүний блог ямар ч арын хаалгагүйгээр байр сууриа эзлэх боломжтой.Ийм л Банжигийн Блогчидын хамт олон доо бид.
Миний хувьд нэрд гаръя , ашиг олъё гэж блог хөтөлдөггүй.
Багаасаа сэтгүүлч болно гэж мөрөөддөг байсан ч өөр мэргэжил эзэмшсэн.Тиймээс мөрөөдөлдөө хүрэхийн тулд ингэж бичэж суугаа.Хэзээ нэгэн цагт жинхэнэ ёсоор нь сурна гэж боддог.
Олон уншигчаас янз бүрийн үг сонсож байсан, гомдох үе гарч байсан ч урам өгсөн нэгнийх нь үгийг сонсоод гомдлоо мартаж орхидог тийм л цайлган нэгэн.Хятадад байдаг гэснээрээ олон хүнээс муу үг сонсож байлаа.Тэр хүнд хэлэхэд энэ дэлхийн аль өнцөгт байвал танд таалагдах вэ?!( хи хи)
Зарим хүмүүс чи Алтарганыг хар Мами.г унш тэдэн шиг бич гэдэг.Би бол би , Би өөрийнхөөрөө л байх дуртай.Алтаргана эгч Мами 2.ыг уншдаг хүндэлдэг үнэлж боддог.Манайхан ер нь хүмүүсийг хооронд нь өрсөлдүүлж дайсагнуулах дуртай .Сараа Ариунаа хоёрыг сонин хэвлэлээр хичнээн муухай хэлж хооронд нь дайсагнуулав.Тэглээ гээд Сараа хэзээ ч Ариунаа шиг эрос дуучин болж чадахгүй.Сараа Сараагаараа. Ариунаа Ариунаагаараа л байх шиг сайхан юм байхгүй.
100 хан бичлэг биччихээд юу хэлээд байнаа гэх гэж үү? Тиймээ энэ бол ердөө л эхлэл...
"Харийн бэр" 11 бүлэг, бүлэг тус бүр 500 аас дээш уншигдсан.Нийтдээ 5000.аад уншигдсан гэсэн үг."Бүсгүй заяа" 3 бүлэг тус бүр 800 гаад нийтдээ 2500 гаад удаа уншигдав...гэх мэтээр Өгүүллэгүүд 500-800 удаа уншигддаг.Энэ нь миний бичлэгийг хүмүүс уншиж байна гэдгийг харуулж буй хэрэг.
Энэ бүх тоо Гамп, Битмин , Алтаргана нарын хажууд юу ч биш л дээ.Тэгээд ч тэд нарын маань блогийн бичлэг өдөрт 1000-2000 уншигддаг гээд тооцоолбол.Манай банжигийн блогчидын бичлэг зүгээр нэг сонингийн уншигдах тоо хэмжээтэй харьцуулбал хол давах байх.Энийг цаашид сайтар судалбал бас сонирхолтой л тоо баримт гарч ирэх байх.Нэг хэсэг эротик өгүүлэл бичэж байгаад ээж минь намайг санахдаа блогруу минь орж ирдэг болсон болохоор ичээд бичэхээ больсон.(Хөгжилтэй)
Цаашдаа энэ тоо өсөх буурах нь миний хичээл зүтгэлтэй холбоотой биз дээ.
За ингээд 100 дахь бичлэгээ даруухан төгсгөе.
Баярлалаа Эрхэн Уншигчидаа.Танд аз жаргал эрүүл энхийг хүсье.
Аан тийм бяцхан тодруулга хэлэхэд доор зарим хүмүүсийн сэтгэгдэл байгаа биз.энэ өчигдөрийн ноорог ил гарч нийтлэгдсэнтэй холбоотой.хөгжилтэй байгаа биз.

Сэтгэгдэлүүд:
Oguulleguud ix taalagdlaa.
za ter yahav say banjigt aldaa garch tolovlood orhicon baisan noorog maani ingeed niitlegdeed humuus ch ih gaihsan bololtoi.
zon bilegtei l yum bolj.
Blogiin nuur geed orohoor ene bichleg ogt baihgui bgaag ta harj bolno.
udalgui jinheneesee 100 dahi bichlegee bicheed niitlemz.
Gump muu hog muu yumand yun sain hoshuu durdiin.zugeer ued setgegdel bichdeggui baijiij.
zanga sain setgej bna shuu
дахиад 100 дах бичлэгийн баярын мэнд! өчигдөр хүмүүсийн ноорогт сэтгэгдэл үлдээгээд өнөөдөр баларсаан хэхэ, одоо дахиж тэгэхгүйээ, блогын шинэ имиж их таалагдаж байгаа шүү, гоё гоё сургамжтай өгүүллэг бичдэгт чинь их талархдаг tnx шүү
Гоё юмаа ээгли. Би хэзээ 100 дахь бичлэгээ хийх бол тэр үед аягүй бол Өвөө болсон бх биз дээ.
Одоо 7 бил үү? 8 н юм бий. Хи хи. Ер нь залхуу л даа. Тэгээд зав муу.
За тэр ч яахав Чи 1 зүйлийг мартчихсан бна. 100 бичлэг хийхэд ямар их цаг хугацаа Хөдөлмөр ордог вэ? гэдгийг .
Ямар ч байсан Энэ муу блогоо урмаар санагдаж бсан л бх. Ломбард-маар санагдсан л бх.
Өлсөөд идмээр санагдсан л бх. Гунихдаа тэвэрмээр санагдсан л бх. Хайрлаад хардмаар санагдсан бх. Ямар ч бсан 100. чи чадлаа чи хийж чадлаа. Баяр хүргэе!
Амьдралдаа Анх удаа хар болж үзэж бна. Багаасаа л "Босоо ороолон" Сүнс гэх мэт цав цагаан тал руу хоч авдаг блаа л даа. Одоо хэрнээ хар нэр зүүж бгаагүй юм бна. Гоё ч юм уу?
Хар армани. Хи хи. баярлалаа 1 ч гэсэн хүн хар гэж боджаагаад.
Кула ч намайг цагаанийг хэлээд өгөхөөс хойшдоо ях гэж хань татна вэ? муухайдаа.
Яадийн хар л бгаа биз. Хар боллоо гээд Сэтгэл цагаанаараа тэгүүл ! за
Харинч тэр Армани гэдэг хар нь цом барьсан байгаа биз дээ.Яанаа Мами маань бас хэзээ орж ирээд гомдоллох бол доо.
ene Armani yamar goe ug helee ve. neeree gunisan uedee tevreed avmaar sanagddag shuu. hehe
za eegli-dee maaash undur amjilt husie, chi shuu! 100 bichleg gedeg baga bish, ih too .. chinii oguulleguud tasarhai shuu.
/hehehe balarsii erotic oguulleg bicheed eejeesee zovsonuu.ug ni ig dajgui bsiimdaa hehe/
Чиний блог сонирхолтой ш дээ, яг халуунаар нь уншиж чаддаг ч сэтгэгдэл бичих гэхээр цагийн зөрөөнөөс болоод эмнэлгийн ямбийг хэрэглэж таардаг юм. Тэгээд яахав, мэдрэлтэй гацаа нь гацаад ... хоосон .
Харийн бэр чинь их таалагдсан, чи өөрөө солонгост байсан уу, тэгэж сайн мэдэж байхыг бодоход.
Өөр сонирхолтой юм бичээрээй, амжилт шүү
humuus 100 dahi bichleg geed bayar hurgehees gadna ene bichlegt bgaa mini bodlin talaar setgegdlee huvaalcaasai.
tand amjilt husye!!!
ихийг сурч, олныг туурвиарай!
би бас чам шиг сэтгүүлч энэ тэр болноо гээл явжийснаа тэс өөр замаар давхисан ш дээ..
ойж бүдрээд л амьдрал сайхаан.
харамсах юм алга.
таалагдлаа...
tnks.
goe bn oo tegeed bodlooldoo ene eegli gej nuhur er v emv gej...
BVSGVIN ZAYAG zohioson hvn n chi biz de door n B Erdene ged bich chihsen bsan
tegeher n bi urid n em gej boddog bsan chin er ch ym shig bolod irdeg bn shd za za medeh ym alga
BUSGUI ERDENE,
BUYAN ERDENE,
BYAMBA ERDENE
ZA ZA TAAHGUI YUM SHIG BNA, YAMAR CH BAISAN EMEGTEI BH. HEHEHE
Цаашдаа илүү ихийг бичээрэй
100 хүрээд дуусахгүй нь лав тийм ээ
Харин ч левел ахих байх
ХАА БАЙСАН. АТААРХАЛ ТАРАВ
Сэтгэгдэл үлдээх: