2008-01-23 15:44:35
Хаврын урьхан салхи үе үе үлээн Урнаагийн задгайлж тавьсан үсээр наадна.Энэ жил төгсөх курсийн оюутан тэрбээр орчин тойрноо анзаарахгүй ном уншин цэцэрлэгийн сандал дээр сууна.Утас нь дугаран зурвас иржээ."өнөө орой манайхан цуглаж бүжиглэнэ гэж байна.Чи ирэх үү? " Урнаа "очилгүй яах вэ? хаана? хэзээ? " гэж хариу бичээд бас номоо уншин суулаа.
Урнаа хотын охин биш болохоор нэгэн айлын өрөө хөлслөн амьдардаг билээ.Угаасаа амьдралын боломж тааруу эцэг эх нь оюутны байранд суух мөнгө илгээсэн ч Урнаа "төгсөх курсийн оюутан байж шараа байгаа даа хэмээн" ээждээ аашлаад ангийн хүүхдээсээ мөнгө зээлдэн байж өрөө хөлслөн суужээ.
Урнаа зан аашийн хувьд бусадтай таарамжтай, ямар ч хүний эвийг олдог бас ч үгүй толгой сайтай нэгэн.Хэн харсан ч сэтгэл татам сайхан охин.Заримдаа энд тэнд дайралдсан хүмүүс хэн гэдэг загвар өмсөгч юм бол гэж андуурмаар өндөр гоолиг төржээ.
Аль 1 дүгээр курсээс нь дээд курсийн ах нар машинаараа хүргэж өгье , энд тэнд хоолонд оръё гэдэг ч Урнаа нүүр өгөлгүй эвтэйхэн татгалздаг байлаа.Хүнээд дутахгүй мэргэжилтэй болоод эрэгтэй хүний гарыг харалгүй баян чинээлэг амьдрах гэдэг түүний ганц зорилго байв.
Тэр оройгоо ангийн хэдэн найзууд нэгэн клубт цуглажээ.Тэдний ангийн чинээлэг айлын хүүхдүүд бүгд найзладаг байв.Урнаа найзлах нөхөрлөх хүнээ сонгохдоо зөвхөн мөнгө эс бөгөөс мэдлэгтэй нэгнийг сонгодог аж.Тэдний ангийн Хүрлээ тэр оройжингоо Урнааг өдөөд байлаа.Урнаа:
- Чи тийм л сүрхий юм бол төгсөөд ажиллаж болохуйц томоохон компаниудын жагсаалтыг олоод өг л дөө.
- Манай аавын компанид ор гээд байхад даа.Миний дэргэд зугаатай ш дээ.
- Ямар зугаацах гэж байгаа биш .За олж өгч чадахгүй бол эртхэн хэл ээ.Би өөр хүнээс асууя.Хүрэлээ сандран:
- За олж өгье л гээ биз дээ.Алив бүжиглэе.Урнаа инээд алдаснаа Хүрлээтэй хөтлөлцөн бүжгийн танхимруу явжээ.
Урнаа шалгалтуудаа маш сайн өгсөн ч хүссэн хэмжээндээ хараахан хүрч чадсангүй.Хотод орон тоо байхгүй ээж аав нь хөдөө ирж ажилла энд орон тоо байна гэж дуудсан ч Урнаа "ахиж битгий ийм сонин юм хэлээрэй " гээд утсаа шидчихжээ.Түүнд энгийн нэгэн төрийн байгууллагад ажиллах хүсэл байсангүй.Хүрлээд хацар дээрээ үнсүүлэн байж авсан өнөөх жагсаалтаа гарган харж суулаа.Маргааш өглөө нь эртлэн босоод нүүрээ гоёмсог будаад ганц сайны костюмаа өмсөж аваад гарчээ.
Сүүлийн үед нэрд гараад байгаа нэгэн томоохон компанийг зорин алхаж байлаа.Үүдний танхимаар ортол манаач өвгөн хэнтэй уулзах вэ? гээд оруулсангүй.Урнаа санаанаасаа зохион :
-Танай боловсон хүчин манай танил эгч байгаан,намайг хүрээд ир гэсэн
- Манай боловсон эрэгтэй хүн ш дээ.Урнаа хэлэх үггүй болоод "өө тэгвэл өөр газар юм байна ,андуурчихаж " гээд гадагш гарав.Санаа алдан түр зогсосноо дараагийн компанируу явжээ.Ингэж хэдэн өдөр хөлөө өвдтөл явсан ч зарим тохиолдолд арай гэж нэвтэрч орсон ч манайд орон тоо байхгүй гэсэн үг сонсож байлаа.
Тэр өглөө тун урамгүйхэн гадагш гарчээ.Байрны эзэн түүнийг гарах үест "дараа сарын мөнгө өгөх хугацаа болсон шүү" гэж хэлжээ.Жагсаалтан дээрх хамгийн сүүлийн компанийн хаягийг дугуйлж аваад автобусанд суужээ.
Удалгүй сүрдмээр том барилгын гадаа ирээд зогсож байлаа.
Яаж дотогш орно доо гээд зогсож байтал нэг такси ирээд дотроос нь гадаад залуу гарч ирэв.Тэр залуу англиар хэдэн юм хэлснээ ийш тийш ямар нэгэн юм хайж байснаа Урнааруу инээмсэглэн иржээ.
-Англиар ярьж чадах уу?
- Тэгэлгүй яах вэ? чадна , танд юугаар туслахсан бол?
- Энэ олон улсын аялал жуулчлалын ... компанийн байр мөн үү?
- Тийм мөөн.Та яг зөв олж ирж.Хэнтэй уулзах вэ? би танд туслая
- Дэд захирал Баяртай уулзах гэсэн юм,өчигдөр уулзахаар болзсон ч би ажлын шаардлагаас очиж чадаагүй.Одоо тэгээд шууд утасдахгүй хүрээд ирсэн минь энэ гээд нэг нэрийн хуудас үзүүлэв.Урнаа түүнийг дагуулан үүдний танхимаар оронгуутаа жижүүрт нөгөө нэрийн хуудсаа үзүүлтэл жижүүр ч малилзтал инээгээд шатны зүг заажээ.
Тэд цахилгаан шатаар гараад дэд захирал Баярын өрөөг төвөггүй оллоо.Эхний өрөөнд нарийн бичиг хүүхэн сууж байлаа.Тэр англиар сурмаг яриад тэднийг захирлынхаа өрөөрүү оруулжээ.Урнаа ч дагаад ороод явчихав.
40.өөд насны цоглог зальжин нүдтэй , өндөр залуу байлаа.Урнааг хараад :
- Майкл энэ хөөрхөн бүсгүй чинь хэн билээ
- Өө тийм надад сая туслаж наашаа оруулж өгсөн бүсгүй.Англиар сайн ярьж байна лээ шүү.Танд баярлалаа гэж Урнаад хандан хэлэв.Урнаа жаахан бантсандаа
- За тэгээд амжилт хүсье хэмээгээд гарахыг завдан хаалга чиглэхдээ хоёр эрийн 2 хос нүд түүний араас эрээ цээргүй ширтэж байгааг мэдрэв.Хаалганы бариулд яг хүрэх тэр агшинд Баяр :
- Хүлээгээрэй, манай компанид тань шиг цоглог бүсгүйчүүд хэрэгтэй шүү гээд нэрийн хуудсаа өгчээ...
Урнаа гадагш гарангуутаа YES хэмээн 2 гараа зангидсанаа дөнгөж ирэх таксинд суун гэрлүүгээ явлаа.Хэд хоног хүлээж байгаад Баярлуу утасджээ.Тэд уулзан нэг удаа хоолонд орсноор Урнаа тэр компанируу шургаж чаджээ.Санасандаа хүрч чадсан ч энгийн нэг ажилтан боллоо.Баяр түүнийг ажилд орсон цагаас нь л өдөж хоргоож байлаа.Гэвч Урнаагийн толгойд өөр бодол байлаа.
Удалгүй ерөнхий захирал гадаадаас иржээ.50 хүргэм насны их л даруухан үг дуу цөөтэй , ажилчдаа нүд тогтон хардаггүй хүн байлаа.Урнаа нэг удаа өөр компанид болох зөвлөлгөөний багт орон ажиллаж байх даа маш сайн ажиллаж эрөнхий захирлынхаа нүдэнд өртөж чаджээ.
Хэд хэдэн өгсөн үүрэгт ажлыг нь хийж чадсанаар захирлынхаа итгэлийг олж ерөнхий захирлын нарийн бичиг болтлоо дэвшжээ.Тэр өдөр захирал нь Урнаад орой завтай юу? хамт хүлээн авалтанд орно гэжээ.Урнаа мэдээж зөвшөөрч.Хүлээн авалтан дээр захирал нь нилээн их уужээ.Урнаа захирлаа сугадан машинд нь суулгаад явуулах гэснээ өөрөө хажууд нь орж суугаад жолоочид нь:
- Захирлыг зочид буудалд оруулж унтуулъя.Гэртээ очоод ч эзэгтэй байхгүй болохоор санаа тавих хүн байхгүй биз.Жолооч үг дуугүй тэднийг компанийхаа зочид буудалд хүргэж иржээ.Ресепшен нүдээ том болгосноо сандран өрөө гарган оруулжээ.Урнаа нам согтсон захирлаа буудлын өрөөний тохилог орон дээр хэвтүүлээд гадуур хувцасыг нь ч тайлжээ.Алчуур норгон нүүр гарыг нь арчсанаа захирлынхаа бүх хувцсыг тайлаад өөрөө усанд оржээ.
Хөргөгчнөөс жижиг савтай виски нэгийг гарган уугаад юу болж буйг үл мэдэн нойрсох захирлынхаа хажуугаар орон хэвтжээ.

Сэтгэгдэлүүд:
Наадах чинь ямар аймар охин бэ?
eegli busgui gel dee.xaxaxa
chamaig em gedgiig chin medsen de asugad bhad hariulahgvi bsiin getel odoo....
Za bi 2 eriin 8 nudiig toolood,bodood, urjuuleed oidoggui dee busgui mini
2006 aagii shuu
yasan geheer bid 2 chamd zoriulaad "Daashinz" gej shuleg zohiogood blogt chni bairluulah gesiimaa bas bus blogt ch bas
Chamd amjilt husie blogoo ulam bayjuulaarai ug ni Bid 2 orj ireel bdiin
uneheer haraal erool hereglehgui gej bgaa bol zov.
zaaval yumiig magt saihan ugs heregle gesendee bish l dee.
muu muuhaig ilerhilj boloh ugs ih shuu dee.
bi chinii ter omno ni bichsen yumiig haraad uneheer vitminii omnoos uur hursen.
Chamd ch gesen amjilt husiy
яагаад ч юм чамайг харамаар санагдаад л... ингэхэд чи хаана бдаг юм бэ?
нээрээ hmm-гэдэг би биш шүү хэн гэдгийг нь би бас мэдэхгүйэ Витаминий блогт л их таарч уг солидог залуу байгаа юмаа хэхэ
бид 2г блогтой болохоор орж ирж бгарай жаахан гайгүй бас үнэн ч гэсэн хатуухан агууламжтай блог гаргая гэж бодоод л бэлдээд л бн түүнээс 2н хооронд блог гаргавал аль дээр л болчих бсан бх
Сэтгэгдэл үлдээх: