Хайр уу? мөнгө үү? (Үргэлжилэл)
Урнаа захирлыгаа удаан ширтэн хэвтжээ.Архи нь жаахан гараад сэрэнгүүтээ л түүнийг эзэмдэхийг хүлээж байлаа.Гэвч захирал нь даанч тайван , бөх нойрсох аж.
      Үүр хаяарах дөхөж байлаа.Урнаа бүх л шөнийн турш цурамхийсэнгүй.Гэнэт зориг шулуудан босч захирлынхаа хамаг хувцсыг тайлаад дотоожтой нь үлдээжээ.Тийнхүү санаа нь амарсан бүсгүй захирлынхаа цээжинд наалдан нойрсжээ.
      Өглөө захирал нь сэрээд хартал Урнаагаар хүзүүдүүлэн унтсан , өөрийн зочид буудалдаа ирснээ мэдэн цочирдон босжээ.Хувцсаа яаран өмсөөд Урнааг сэрээжээ.Бүсгүй тайван дуугаар:
      - Захирлаа та ч ид залуугаараа байж шүү.Сайхан байсан шүү хэмээн инээмсэглэж.Захирал нь юу болсныг санах гэж оролдсон ч толгойд нь юу ч орж ирсэнгүй хий л балмагдан сууснаа түрүүлэн гарч оджээ.Урнаа сэтгэл хангалуун босоод зочид буудлаас өгдөг өглөөний цайг уучихаад яаралгүй ажилдаа иржээ.
      Энэ явдлаас хойш хэд хоногийн дараа захирал нь түүнийг өрөөндөө дууджээ.Урнаа нүүрээ тольдож аваад захирлынхаа өрөөг зүглэн явж.Захирал нь түүнийг суухыг хүсээд :
       - Чи бид 2.н эртээрийн явдлыг мэдсэн хүн байгаа юу? Урнаа:
       - Үгүй хэн ч мэдээгүй.Зочид буудлын ажилчид л гэхээс манайхнаас хэн ч мэдээгүй.Захирал нь:
       - За тэгвэл болж гээд түүнд дугтуйтай мөнгө өгөөд:
       - Одоо хүртэл надад ийм тохиолдол гарч байгаагүй.Уучлаарай манайхаас өөр газар олж ажилд ороорой, халагдах өргөдлөө маргааш ирэх шинэ нарийн бичигт үлдээнэ биз гээд сандал дээрээ хойш эргээд цонхруу харан суулаа.Урнаагийн уур маш их хүрч байсан ч  түүнд бас буруу байсан болохоор дугтуйтай мөнгийг аваад гарчээ.
       Урнаа өрөөндөө ирээд сууж байснаа дэд захирал Баяртай очиж уулзжээ.Баяр болсон бүх явдлыг сонсоод :
       - Тэгээд үнэхээр захирал чамтай унтсан хэрэг үү? тэгвэл аргагүй шүү дээ.Манай захирал тийм юм хийдэг хүн биш.Тэгээд ч нэр төрөө их боддог хүн,тэгээд л чамайг халж.Битгий гунихар даа би чамд өөр ажил олж өгөмз.Энэ үед Баяр дотроо шал өөр зүйл бодож байлаа.
       Урнаа ажлаас гарсан өдөртөө л шөнийн клубт очиж согттолоо уужээ.Ганцаараа
 сууж байгааг нь харсан залуус байн байн ирж хамт уухыг санал болгож байв.Урнаа хөл дээрээ арай ядан тогтон байж өөрийн ухаантай ухаангүй тэндээс гараад такси барин хөдөлжээ.Таксины жолооч Урнаагийн хэлсэн зүгрүү яваад л байлаа.Жолооч нэг хартал Урнаа нам унтжээ.Замын хажууд зогсоод Урнааг сэрээх гэж оролдтол даанч сэрэх янзгүй унтах аж.Жолооч тамхилангаа бүсгүйг сэрэхийг хүлээж байлаа.Жолооч залуу 2 өдөр нойргүй явсан тул ядарч байгаагаа мэджээ.Тэрээр бүсгүйн хамт гэртээ очжээ.Танихгүй эмэгтэйг өргөн гэртээ оруулаад илүү орон дээр  хэвтүүлэн дулаан хөнжлөөр хучжээ.Залуу гэртээ ирсэн хойноо л эмэгтэй их царайлаг сайхан бүсгүй болохыг анзаарчээ.
       Маргааш өглөө нь  залуу сэрээд  бүсгүйг хартал унтсаар байх аж.Залуу инээмсэглээд "ямар хүний үр ингээд ганцаараа хэтрүүлж уугаад явж байдаг билээ,мүү хүн дайралдсан бол яана даа" хэмээн боджээ.
       Залуу хоол хийх гээд гал түлсэн ч  хүнсний зүйл байсангүй , дэлгүүр орж жаал жуул юм аваад буцаж ирээд ногоотой шөл хийжээ.Өөрөө цадталаа идээд бүсгүйг сэрэхийг хүлээжээ.
      Урнаа сэрээд хартал таван  ханатай боловуу жижигхэн гэрт унтсан байлаа.Нэг залуу буруу харан аяга угааж суух аж.Урнаа сандран босоод :
      - Та хэн бэ? би энд яаж ирсэн юм бэ? Залуу эргэж хараад:
      - Өчигдөр чи миний таксинд суусан юм аа.Тэгээд танай гэр хаана байдгийг мэдэхгүй.Чи ч гэсэн сэргэхгүй болхоор нь гэртээ аваад ирсэн.Уучлаарай ямар ч муу юм болоогүй ...
        Урнаа ингэж л Бадралтай танилцжээ.Бадрал ээж ааваасаа тусдаа хотод ганцаараа амьдардаг , жирийн нэгэн залуу аж.Урнаа тэр өдөртөө Бадралын хийсэн хоолыг идээд тэндээс гарчээ.Тэрнээс хойш Бадрал утасдан хэд хэдэн удаа уулзаж шөнийн хотоор хамтдаа салхи татуулан давхиж зугаалдаг болжээ.Удалгүй Урнаа байрнаасаа гарах тэр үед Бадралтай улам дотносон ажил хайх нэрийдлээр хамт явдаг болжээ.
     Эхэндээ Урнаа хөлс төлөхгүй машиныг нь ашиглаад сайхан юм гэж боддог байсан ч сүүлдээ Бадралын ажилсаг төлөв даруу цайлган занд татагдаж байлаа.Тэрээр Урнааг юу хий гэнэ тэрийг нь хийдэг нь бүр ч их таалагджээ.Ажил ч олсонгүй байр ч олдохгүй аргаа баран байтал Бадрал манайд түр амьдар гэжээ.Урнаа ч зөвшөөрөн тэднийд нүүж иржээ.Ингээд тэд улам дотносон нэг л мэдэхэд өвөр түрийдээ оржээ.
      Урнаа үд болтол унтаад сэрэхэд Бадрал хоол хийгээд ширээн дээр орхиод ажилдаа явчихсан байдаг байлаа.Удалгүй Урнаа Бадралаас жирэмсэн болсоноо мэджээ.Энэ тухайгаа Бадралд хэлэхгүй тас нууж хурдхан авхуулна гэж бодсоор...
       Хүүхэд авхуулахад ч их мөнгө хэрэгтэй болхыг мэдээд сэтгэлээр унажээ.Ингээд л Бадралын хүүхдийг гаргавал би гэдэг хүн айлын авгай болоод сууна даа гэж бодохоос Урнаагийн дотор бачимдаж байлаа.Хуучин компанийн захирал Баярлуу утасдан уулзахаар болзжээ.
       Баяр их л сайхан ааштай түүнийг угтаад :
       - За яасан ажил олдохгүй байна уу? би чамд туслах уу? Урнаа:
       - Би дэд захирлаас хүүхэдтэй болчихжээ.Авхуулах гэсэн санхүүгийн байдал жаахан тийм болчоод байдаг.Хэдэн төгрөг зээлдээч л гэх гэсэн юм.Баяр жаахан бодож сууснаа:
       - Би лав чиний оронд байсан бол энэ хүүхдийг гаргах байсан, юуны төлөө том компаний захирлын хүүхдийг тээж яваа билээ дээ.Наад хүүхдээ гаргаад ахиухан мөнгө нэх!!!......
        Урнаа гэртээ ирсэн хойноо бодоод л байлаа.Үнэхээр л энэ хүүхдийг гаргаад их мөнгө салгаж чадвал би санасандаа хүрэх биш үү...?!
        Өвлийн хахир өдрүүд ард өнгөрч хаврын дулаан ороод Урнаа өдөр бүр салхинд гардаг байлаа.Гэдэс нь томорсоор .Бадралд чиний хүүхэд гэж хэлтэл залуу хөл нь газар хүрэхгүй баярлан Урнааг чадах ядахаараа халамжилдаг болжээ.
        Урнаа хүү төрүүлжээ.Хүүгээ тэврэн эмнэлгээс гарах тэр өдөр Бадрал :
       - Ээж аавдаа хэлж хуримаа хийе гэжээ.Урнаа:
      - Дулаан орохоор болъё доо аягүй бол ээж аав чинь ачаа харна гээд наашаа ирэх гэнэ .Манай ээж аав ч мэдээгүй байгаа.Тэдэндээ гэнэтийн бэлэг барья.Бадрал угаасаа түүний хэлсэн бүхнийг дагадаг байж.
        Урнаад хүүхдээ хараад гэртээ суух нь үнэхээр хэцүү санагддаг болжээ.Нэг удаа Баярт утасдан хүү төрснийг хэлжээ.Баяр шуд л одоо уулзъя хэмээжээ.Урнаа хүүгээ тэврэн Баярын хэлсэн кафед очжээ.
       Баяр учиргүй инээн ямар хөөрхөн хүү вэ яг дуурайж шүү хэмээн Хүүг тэврээд "чи их мөнгөний эзэн болноо " гэж хэлэхийг сонссон Урнаагийн дотор жаахан эгдүүцэл төржээ.Тэр оройдоо Урнаа хүүгээ эрхлүүлж ядарсандаа бөх нойрсох Бадралыг харж байхдаа " Уучлаарай , би ч гэсэн ингэж хиймээргүй л байна , намайг битгий үзэн ядаарай бас намайг битгий хайгаарай " гэсэн зурвас бичэж суулаа.Урнаа цүнхэн дотор хүүдийнхээ хувцсыг хийгээд үүр цаймагц хүүхдээ тэврэн гадагш гарчээ.
        Гэр хорооллын харанхуй замаар алхаж байхад нь энд тэндээс нохой хуцан хүү нь цочин сэрээд уйлжээ.Урнаа хүү минь битгий ай гэж үглэн хүүгээ тэврэн замаар гүйжээ.Арай гэж төв замд хүрээд такси олон суужээ.
       Баяртай цаг товлосон зочид буудалд хүрч иржээ.Баяр тэнд хүлээж байлаа.Урнааг өрөөнд оруулж өгөхөд сая л айн уйлж байсан хүү нь тайвширан унтжээ.Баяр маргаашнаас эхлэн захиралтай уулзаарай гээд Урнаагийн мөрөөр тэврэн үнсэх гэжээ.Урнаа :
       -Хэрэв ээ надад туслаж чадвал би ч гэсэн чиний хэлснээр байж болно.Гэхдээ одоо биш гээд Баярыг өөрөөсөө холдуулжээ.
      Урнааг ажлаасаа гарсаны дараахан ерөнхий  захирлын эхнэр охинтойгоо Америкаас иржээ.Эрх ямбыг бүрэн эдлэсэн тэр бүсгүй залуудаа үнэхээр сайхан хүүхэн байжээ.Тэрбээр нөхрийнхөө мөнгөнд болж суусан гэж хавийн хүмүүсийн ярихыг чихнийхээ хажуугаар өнгрөөж сурчээ.
       Нөхрийгөө хардаж сэрдэж зовоодог зан нь одоо хөгширсөн хойноо ч өөрчилөгдсөнгүй.Америкаас ирэнгүүтээ л " элдвийн залуу охидтой орооцолдоогүй биз " гэж асуутал.Урнааг халж амжсандаа сэтгэл нь амарсан нөхөр нь "яалаа гэж дээ одоо тийм юм хийж чадахаа больсоон" гэж хариулжээ.
       Урнааг хүүхдээ гаргах тэр хугацаанд ерөнхий захирлын бие муудаж хэд хэдэн удаа ухаан алджээ.Эхнэр охин нь сандран эмчид үзүүлтэл хорт хавдар туссан байна.Удаан тэсэхгүй хэмээжээ.Нөхөр нь мөнгө хичнээн төлөвч эмчилгээгүй  болсондоо гутран ажилдаа хэд хоног явсангүй.Энэ үед Баярын дотор нар гийж хэрвээ ерөнхий нас нөгчвөл байр нь надад ирнэ хэмээн баярлаж байлаа.
       Баяр захирлынхаа гэрт очин Урнаа түүний хүүхдийг төрүүлснийг хэлжээ.Баяр захирлаа айж сандрах байх гэж бодсон ч огт тэгсэнгүй.Энэ мэдээг сонссон захирал нь улам баярлан хөөрч улмаар хэдэн өдрийн дараа бие нь маш сайжирчээ.Хурдхан л хүүгээ харахын түйс болон байлаа.
       Урнаагийн хүүг ерөнхий захирал хараад нулимс унаган байж:
       - Одоо хүртэл нэг ийм хүүтэй болох гэж хичнээн мөрөөдөв дөө.Одоо үхсэн ч санаа амар боллоо.Миний хөрөнгийг өвлөх хүүтэй боллоо.Урнаа чамд баярлалаа , тэр үед чамд тэгэж хандсанд уучлаарай.Урнаа хий л балмагдан суулаа.Ерөнхий захирал хэд хоногийн дараа Урнаад шинэхэн байр авч өгөөд хүүтэйгээ амар тайван байж бай хэмээгээд  өөр хүсэх юу байна гэжээ.Урнаа:
       - Би ч гэсэн таны өмнө буруутай , хүүхдээ хэлэлгүй гаргасанд уучлаарай.Хэрвээ болно гэвэл ажилдаа л буцаж ормоор байна.
       - Тэр бололгүй яах вэ? гэхдээ миний эхнэр энэ тухай мэдээгүй байгаа.Хэсэг хугацааны дараа болъё доо гэж хэлээд явжээ.
  
     Бадрал тэр өглөө сэрээд Урнаагийн үлдээсэн зуравсыг олж уншаад өвдөг сөхрөн унажээ.Сэтгэл санаагаар унан архи ч ууж үзжээ.Сүүлдээ цагдаад мэдэгдэн хайсан боловч Урнаа гэдэг нэрнээс өөр баримтгүй хайхад хэцүү байлаа.
       Ажлаа ч хийхээ больж тэр нэгэн өдөр Урнааг хүчээр дагуулан явж авсан хүүгийнхээ зургийг машиныхаа урд цонхон дээр байрлуулан , зорчигч бүрээс "1 нас  хүрээгүй ийм хүү тэвэрсэн залуу бүсгүйг харсан уу" гэж асуудаг байлаа.
      Удалгүй захирлын эхнэр Урнаагийн тухай мэдээд дэлбэртлээ уурлажээ.Гэсэн хэдий ч ерөнхий захирлын тушаалаар Урнаа Салбарын даргаад томилогдон ажилдаа эргэж иржээ.Хүүдээ хүүхэд асрагч хөлсөлж аваад санаа амар гадуур зугаалдаг болжээ.Бадралтай дайралдах вий гэсэндээ хар шил зүүгээд гардаг байж.
       Ерөнхий захирлын бие тэсэхээ больж нэг л өглөө халин оджээ.Урнаагийн хүүд компанийхаа 3.ний нэгийг үлдсэн хэсгийг нь эхнэр охин хоёртоо өв залгамжлуулахаар гэрээслэл үлдээсэн байлаа.Хамгийн сонирхолтой нь хүү 18 нас хүрмэгцээ хөрөнгийг бүрэн эдлэх бөгөөд 25 наснаас хойш ерөнхий захирлын суудалд суух болно.Үүнээс өмнө эхнэр , охин 2 компанийг удирдаж болно хэмээсэн байлаа.
        Урнаа хүүгээ харах болгондоо улам их жаргалыг мэдэрдэг байлаа.Гэвч хааяа нэг Бадралын гэнэн сайхан инээмсэглэдэг царайг санан уйлдаг байж.
       Бадрал хүүгээ алдсанаас хойш даруй 1 жилийн хугацаа өнгөрсөн ч итгэл алдрахгүй хайсаар л байлаа.Хааяа Урнааг үзэн ядах сэтгэл төрөвч , хааяа түүнд минь тийм юм хийх ,  өөр аргагүй шалтгаан байсан байж таараа гэж боддог байж
       Урнаа ажлаа тараад гэртээ иртэл хаалганы хонх дугарчээ.Очоод нээтэл Баяр байлаа.Баяр Урнаад тусласан нэрийдлээр байнга ирж очин элдвээр оролдон зовоох нь түүнд маш хэцүү санагддаг байлаа.Заримдаа бүр согтуу ирж " чи миний хүчинд өдий зэрэгт яв аа биз дээ " гэж агсан тавих шахуу юм болно.
       Ерөнхий захирал өнгөрснөөс хойш эхнэр нь орлон ажиллаж Урнааг бас л өдөр бүр дуудан элдвээр хэлж дарамталдаг байлаа.Нэг удаа Урнаагийн гэрээс Баяр гарч явааг харсан нэг хүн ерөнхий захирлын эхнэрт энэ тухай хэлжээ.
        Түүнд энэ тухай маш сэжигтэй санагдаж ер нь ингэхэд тэр Урнаагийн хүүхэд Баярын хүүхэд ч юм бил үү гэж боджээ.
       Маргааш нь Урнааг өрөөндөө дууджээ.
       - Адилхан бүсгүй хүний хувьд би чамайг маш их өрөвдөж байна.Өнөөдөр орой манайд хүүгээ аваад ир.Нэг гэр бүл шиг нэг ширээний ард суун оройн хоол идье .Урнаа:
     - Хэрэв та тэгэж хандвал би баярлах болноо.
     Ингээд Урнаа хүүгээ аван захирлынхаа гэрт очтол ямар ч оройн хоол ямар ч ширээ засаагүй байлаа.Захирлын эхнэр Урнааг буйдан дээр суухыг уриад өөрөө хэн нэгэнтэй утсаар ярих аж.Гаднаас нэг эмчийн хувцастай залуу орж иржээ.Урнаа сая юу болж байгааг ухаарсан ч хожимджээ.Урнаа хүүгээ шинжилгээ өгүүлэхгүй гэж хичнээн оролдоод нэмэр болсонгүй.Тэд бараг хүчээр шахам хүүгийнх нь цуснаас дээж авчээ.
       Тэр өдрийн маргааш нь шинжилгээний хариу гарч Урнаагийн хүү захирлын хүүхэд биш болох нь нотлогджээ.
                  Таван сарын дараа...
Урнааг хорих ангийн ахлагч дуудан чамтай хүн уулзахаар ирж гэжээ.Урнаа хүлээн авах өрөөнд очтол Бадрал хүүтэйгээ иржээ.Хүү нь өдрөөс өдөрт өссөн юм уу гэхээр том болжээ.Бадрал:
          - Нойр хоолондоо хэр байна.Сайн идэж сайн унтаарай.Тавхан жил юу байхав хурдан өнгөрнө.Хүү бид хоёр чамайгаа хүлээгээд л сууж байна.Урнаа:
         - Надад санаа зоволтгүй дээ.Би хичээх болноо.Хүүгээ сайн харж хандаарай.
Урнаа шоронгийн давчуу өрөөнд сууж байхдаа Бадралд хичнээн их хайртай , хичнээн их санаж байгаагаа мэдэрчээ.Амьдрал мөнгөн дээр биш хайран дээр тогтдог болохыг  ухаарчээ.

Сэтгэгдэлүүд:

1. eegli | 2008-01-26 16:10:10
jaahan yaruu bichlee.nairuulgiin aldaa madag garsan bol hulcel ochiy.
za ingeed duusch baigaa shuu urgejilel enee teree baihgui...
2. Опал | 2008-01-26 16:23:28
zgree dajgui bolson bnoo
taalagdlaa..
3. bito | 2008-01-26 16:59:03
yostoi goy ugvvlleg bainaa... Urnaa xurdan garaasai...
4. eegli (зочин) | 2008-01-26 19:04:05
kk bito bur unemshcen Urnaa hurdan garaasai genee..
Opald tnx.
5. bito | 2008-01-26 19:12:12
uuruu iim goy bichcheed namaig shoolood baigaa ym uu...
6. Armani | 2008-01-26 19:33:55
Tasarchijee tasarchij.
Ene eegli yanzan bvriin hvnii amidraliig
bichdeg Chi lag amidral vzsem gar bhaa.
7. daisan (зочин) | 2008-01-26 20:00:58
......................baina.Bichixeer chi buximddag tul
Oxiduudad surgamjtai gaigui uguulleg baina.
8. tsek (зочин) | 2008-01-26 22:10:58
huurhii muu Eegliig danda hurdan bich mich geseer bgad aimar hurdan duusgachihsan bn shde vil ywdal n mash hurdan urnuud l duuschee gehdee ih goe bich chee chamaig vnelj bn dahiad sonirholtoi ogvvllegvvd bicherei durtai ya unshii shv
9. altargana | 2008-01-27 02:35:23
Маш ээдрээтэй юм гэхдээ сайхан төгслөө.
10. mami | 2008-01-27 06:51:24
hehe eegliig taivan aajuu uujuu bich l gej bhgui bol hehe..

goe boljeee, neg tegmeersendee.. Badraliig l uruvduj suulaa hehe
11. boljmor (зочин) | 2008-01-27 07:23:18
сайхан бичжээ. Би чиний өгүүллэгүүдийг бүгдийг нь уншдаг. Анх уншчихаад өгүүллэг оруулж болдог юм байна гээд өгүүллэгээ оруулж байсан. Улам л сайн болоод байна. За амжилт хүсье уран бүтээлд чинь анд минь
12. s_sam | 2008-01-27 13:28:01
гоё бичжээ. Элдэв алдаа алгөөө. Нээрээ маш сургамжит өгүүллэг болжээ. Хөөрхөн юмаа, нээрээ Урнаа хурдан гараасай нөхөр нь их сайэ хүн юмө
13. eegli (зочин) | 2008-01-27 16:12:48
neeree tsek zugeer yaruulsaar baigaad ...
gehdee bi odoonoos neg heseg ih zavgui bolj bgaa,,,tegeed ch cagaan sar bolood Mgl.ruugaa ochij bgaa bolhoor blogdoh zavgui boloh baih..neg heseg blogdoo yum bichehgui baival bitgii buruutgaarai.
14. eegli (зочин) | 2008-01-27 16:13:34
bas baihgui hoiguur blogiig maani ergej toirch bgaarai.hog mogiig ni sanaagaaraa tuuchihej bgaarai.hehe
15. tenger (зочин) | 2008-01-27 17:43:00
ongo mongo xarsan durlal zowlond ungana odoo oxiduud teriig uxaaraxgvi bga sh d ooshoo surgamjtai zoxiol bichil bgarai chini zoxiol taalagddag shv
16. ЖАВКА (зочин) | 2008-01-27 18:40:27
БИ ОдООНЫ ОХИдЫГ ХАРАХААР МӨНГӨН дЭЭР Л ТОГТдОГ юМ БАЙХ ГЭЖ БОдСЫШд ЗАЗА МИНИЙ НҮдИЙГ НЭЭЖ ӨГСӨНд ТЭЭНК ЮУ
17. eegli (зочин) | 2008-01-27 19:39:35
нэг хэсэг нь ч мөнгөнд болдог байх.Гэхдээ ихэнх хэсэг нь жинхэнэ хайр дурлалаа сонгосод юм шүү залуусаа.
Тиймээс охид бүсгүйчүүдээ хайрлаж ,, алдсан бол Бадрал шиг уучилах уужим сэтгэлтэй байгаасай даа.
18. name (зочин) | 2008-01-28 11:18:15
Аймар хүүхэн байна даа.
19. ТАРЧЛААН | 2008-01-28 12:53:25
ӨӨРИЙН БИЕЭР МЭДЭРЧ НЭГ ЮМ АМЬПРАЛ ОЙЛГОО ШИВ. ГЭХДЭЭ ЦААШДАА ЯАХЫГ БАС Л ТААШГҮЙ....
20. oogii (зочин) | 2008-04-03 10:19:43
vaasan urt udaan hugatsaagaar yavaj b.d irvee goe bson b.a
21. chuka999 | 2008-05-06 17:43:16
dajgui bolson bnaa hu
22. iderka | 2008-05-07 11:37:00
urnaag gargaad tsaash urgeljluulii l dee tegeh uu eeglii ain
23. soko (зочин) | 2008-05-30 11:07:31
dajgui yum. surgamjtai l yum. gehdee anh ehleh dee, Urnaag mungu tugrugtei zaluuchuudaas hol bsan gej bichsen bsan. Suuldee jaahan mungund durtai bolgoson bna. gehdee zugeeree, chamd amjilt husey.
24. closefriend (зочин) | 2008-06-18 16:44:42
Ene ih l sonin tuuh yum. Bugd uruvdultei.

Er ni emgenelt uguulleg sanagdlaa
25. ganzorig (зочин) | 2008-07-13 20:58:55
bi umnu ne unshij b,gaagui yum bn aa ta nart amjilt husie bi olon humuustei b taniltsmaar bn. minii messenger ganaa1331@yahoo.com
26. shuultuur (зочин) | 2008-08-15 07:19:39
Bi $ bish jinhene hair haigaad l yavaa, daan ch oldohgui um baina sh dee, ter $iig n yariad bodood uzvel yah bol, bi zovhon namaig oilgodog, baigaagaar min huleej avdag, aldaag min helj zalruuldag, harddaggui, ajliig m in demjdeg, ene amidralaa bolomjiin hen hen n setgel hangaluun taivan baih huniig l haisan um. esvel $tei mortloo minii shuultuurt tentsehguin esvel $gui hernee bas arai bish humuus baigaad baih um.
27. Anand (зочин) | 2008-09-22 08:11:51
hi,
oguulleg saihan bolj. gehdee jee, chee gej uguulber bur chine tugsuhiin. tuuniigee anhaarval bur ch yanztai.
28. Anand (зочин) | 2008-09-22 08:12:03
hi,
oguulleg saihan bolj. gehdee jee, chee gej uguulber bur chine tugsuhiin. tuuniigee anhaarval bur ch yanztai.
29. eegli (зочин) | 2008-09-25 11:05:44
ok anand egchee...uunees hoish anhaarna
oird erdoo zav garahgui yumaa saihanoguullegiinsanaa ceejind bgaa atlaa bichih zav garahgui yum.minii muu navsgar blogt hun ch orohoo baij dee.
30. ankhaa (зочин) | 2008-10-04 17:15:01
uneheer goy boljee avyastai yumaa amidral hair mongo 2lan deer n togtdog yum shuu humuusee chamd amjilt
31. g_enigma | 2008-10-04 17:43:58
Oops чи өөрөө зохиосымуу ямар мундаг ийн. Ёстой лаг.
32. haliun (зочин) | 2008-12-27 01:52:33
yag iim uil yavdaltai,hyatad kinu uzej bssin bn.urnaad togloson huuhen ni ih goyo huuhen bdgiimdaa,
33. SSunday | 2008-12-27 02:49:34
Сайхан өгүүллэг байна аа. Үйл явдлаа арай задалсан бол бүүр гоё болох байсан байх аа. За амжилт хүсье ээ.
34. ngf (зочин) | 2008-12-29 17:12:32
unshaad l bna
35. ariunaa (зочин) | 2009-04-12 11:45:48
mash goy uguulleg bna nom bolgoj gargaad iluu olon unshigchidad hurgeerei za good luck
36. ariunaa (зочин) | 2009-04-12 11:47:42
mash goy uguulleg bna nom bolgoj gargaad iluu olon unshigchidad hurgeerei za good luck
37. ariunaa (зочин) | 2009-04-12 11:47:49
mash goy uguulleg bna nom bolgoj gargaad iluu olon unshigchidad hurgeerei za good luck
38. ariunaa (зочин) | 2009-04-12 11:48:52
mash goy uguulleg bna nom bolgoj gargaad iluu olon unshigchidad hurgeerei za good luck

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.
 




Powered by